-1

“НЭЭЛТТЭЙ ШҮҮХ-АЛСЛАГДСАН ХОРООДОД” АЯН ТУУЛ ТОСГОНД АЖИЛЛАВ

2025-05-28    |   31

      Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс “Нээлттэй шүүх-Алслагдсан хороодод” аяныг эхлүүлсэн билээ. Аяны хүрээнд Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо буюу Туул тосгонд ажиллалаа. Иргэдийн нэрлэж заншсанаар Шувуун фабрик гэгддэг тус хороо нь 1242 өрх, 3800 орчим хүн амтай.

      Аяны хүрээнд шүүхийн Тамгын газрын дарга Д.Өнөржаргал, Хэргийн хөдөлгөөний удирдлагын хэлтсийн дарга Х.Гантулга, шүүгчийн туслах Б.Болормаа нар тус тосгоны  60 гаруй иргэнд  шүүхийн харьяалал, хэрэг маргааны төрөл, шүүхийн нээлттэй, ил тод байдал, шүүхэд нэхэмжлэл хэрхэн гаргах вэ,  шүүхийн иргэдийн төлөөлөгч гэж хэн бэ зэрэг асуудлын хүрээнд мэдээлэл өгч, танилцуулга, брошюр тарааж ажиллалаа.

     Арга хэмжээний үеэр иргэд өөрсдийн сонирхсон асуултдаа хариулт авахын зэрэгцээ алслагдсан  хороодын иргэдэд ирж мэдээлэл өгсөнд талархал илэрхийлэхийн сацуу олон дүүрэгт хүрч үйлчлээрэй. Бусад шүүхүүд ч бидэнд энэ талын мэдээлэл ирээд өгөх нь чухал юм” гэх сэтгэгдлүүдээ хэлж байв.

     

      Нийслэлийн алслагдсан хороодод өдөрлөг, сургалт зохион байгуулахад дэмжлэг, туслалцаа үзүүлж, хамтран ажилласан Хан-Уул дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал, Ажлын албаны хамт олонд ТАЛАРХАЛ илэрхийлье.

. . .