ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭГ ТЭГШ, ХҮРТЭЭМЖТЭЙ ХҮРГЭХ ЗОРИЛГООР “ТУСЛАМЖИЙН ХОНХ”-ЫГ БАЙРШУУЛЛАА
2025-05-27 | 63Монгол Улсын хэмжээнд 2024 оны байдлаар хөгжлийн бэрхшээлтэй болон тусгай хэрэгцээт 111,228 хүн бий. Эдгээр хүмүүс төрийн болон аж ахуйн нэгж, байгууллагаар үйлчлүүлэхээр очиход тухайн барилгын шатны хэлбэр, хийцээс шалтгаалан орж, гарч чадахгүй, бусдаас тусламж хүсэх зайлшгүй шаардлага тулгардаг.
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Тамгын газраас тусгай хэрэгцээт хүмүүсийн эрхийг хангах, тэдэнд төрийн үйлчилгээг тэгш, хүртээмжтэй хүргэх ажлын хүрээнд шүүхийн гадна талд “Тусламжийн хонх” байршуулж, шүүхээр саадгүй үйлчлүүлэх нөхцөлийг бүрдүүллээ.
“Тусламжийн хонх” нь хөгжлийн бэрхшээлтэй иргэн, ахмад настан, жирэмсэн эмэгтэйчүүд шатаар өгсөх боломжгүй бол байгууллагын
гадна суурилуулсан хонхыг дарахад ажилтан таныг хүлээн авч тусламж үзүүлэх зориулалттай юм.