-1

БҮГД НАЙРАМДАХ СОЦИАЛИСТ ВЬЕТНАМ УЛСЫН ШҮҮХИЙН АКАДЕМИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

2025-05-07    |   62

Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Шүүхийн академийн Төлөөлөгчид Монгол Улсад туршлага судлах айлчлал хийж байна. Айлчлалын хөтөлбөрийн дагуу Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд өнөөдөр зочиллоо. Зочид төлөөлөгчдийг тус шүүхийн Ерөнхий шүүгч Д.Баатархүү, Тамгын газрын дарга Д.Өнөржаргал нар угтан авч, шүүхийн үйл ажиллагаатай танилцууллаа.   

Айлчлалын бүрэлдэхүүнд Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Шүүхийн академийн Ерөнхийлөгч Ноён Нгуен Шуан Тху, Шүүхийн академийн Захиргаа, удирдлага, гадаад харилцааны хэлтсийн дарга Хатагтай Нгуен Тхи Фонг Лан, Шүүхийн академийн Сургалт хариуцсан дэд дарга Хатагтай Нгуен Тхи Тху Хонг, Шүүхийн академийн шүүгч, прокурор, хуульчдын ерөнхий боловсролын тэнхимийн дэд захирал Хатагтай, Нго Ти Нгок Ван, Шүүхийн академийн хуульчдын сургалтын тэнхимийн дэд захирал Хатагтай, Тонг Тхи Танх, Шүүхийн академийн Чанарын үнэлгээ, хяналт, шалгалтын төвийн захирал Хатагтай, Ву Тхи Тху Хиен, Орчуулагч н.Туяа нар багтсан юм.

Арга хэмжээнд Монголын талаас Шүүхийн академийн захирал Д.Эрдэнэчимэг, Шүүхийн академийн Сургалтын төвийн дарга Г.Халиунаа, Шүүхийн академийн Эрдэмтэн нарийн бичгийн дарга Б.Дөлгөөн нар байлцлаа.

Зочид төлөөлөгчид тус шүүхийн “Green hall” шүүх хуралдааны танхим, Цахим шүүх хуралдааны танхимтай танилцаж, дурсгалын зураг татуулснаар арга хэмжээ өндөрлөв.

Мэдээллийн талаар рийл үзэх бол https://www.facebook.com/reel/707629225169041   линкээр орж үзнэ үү. 

. . .