АРХИВЫН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦАЖ, АРГАЗҮЙН ЗӨВЛӨГӨӨ ӨГЛӨӨ
2025-03-25 | 91Шүүхийн Ерөнхий зөвлөлийн Захиргааны удирдлагын газрын дарга Л.Санжрагчаа, Шүүхийн тусгай архивын дарга Ш.Отгонцэцэг, Шүүхийн тусгай архивын Арга зүйч Л.Өнөртуяа нар 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдөр тус шүүхийн Тамгын газрын архивын үйл ажиллагаатай танилцлаа.
Уулзалтын эхэнд Тамгын газрын дарга Д.Өнөржаргал шүүхийн архивын үйл ажиллагаа, архивын баримтын хадгаламжийн сангийн данс бүртгэл, хэрэгжүүлж буй ажил, цаашид хийхээр төлөвлөж буй үйл ажиллагааны талаар товч мэдээлэл өглөө.
Ажлын хэсэг тус шүүхийн архивын баримтын хадгалалт, хамгаалалт, бүрэн бүтэн байдал хангагдсан эсэх, өрөө тасалгаа, хадгаламжийн сангийн аюулгүй байдал хангасан эсэх, хадгаламжийн нэгжид данс, бүртгэл үйлдсэн эсэх, гэмтэл, хуучралт үүссэн, сэлбэн засах, сэргээн шинэтгэх, био гэмтэлтэй баримтыг тусгаарласан эсэхтэй танилцаж, арга зүйн зөвлөгөө өгсөн юм.