Журмын төсөл боловсруулах ажлын хэсэг хуралдлаа
2024-09-20 | 58 Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын 2024 оны 101 дүгээр тушаалаар байгуулагдсан “Шүүхийн статистикийн мэдээлэл, тайлан гаргах журам”, Шүүхийн статистикийн мэдээллийн маягт, заавар шинэчлэн боловсруулах ажлын хэсэг өнөөдөр (2024.09.20) хуралдлаа. Тус ажлын хэсгийг Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Н.Баасанжав ахалж байгаа юм. Ажлын хэсэг өнгөрсөн долдугаар сарын 02-ны өдөр хэлэлцүүлэг зохион байгуулсан.
Түүнчлэн холбогдох журмын төслийг шинэчлэн боловсруулж, Шүүхийн статистикийн мэдээллийн маягт, зааварт нэмэлт өөрчлөлт оруулах, төсөл боловсруулан шүүхийн тамгын газрууд, төрийн болон төрийн бус байгууллагуудаас саналыг нь авч, журмын төсөлд тусган ажиллаж байна.
Хэвлэл мэдээллийн хэлтэс
. . .