ШҮҮХ ХУРАЛДААНЫ ТОЙМ 2025.12.11
2025-12-11 | 1422025 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Пүрэв гараг
08.30 цагаас
1. “Терра сийд” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Монгол Улсын Засгийн газарт холбогдох, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 969 дүгээр тогтоолыг нэхэмжлэгчийн гомдлоор
Илтгэгч: Ерөнхий шүүгч Д.Баатархүү
Шийдвэрлэсэн байдал
ЗХШХШТХ-ийн 122 дугаар зүйлийн 122.6.3 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгосон.
2. С.Чулуунбаатарын нэхэмжлэлтэй, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2025 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн “Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” 7464 дүгээр захирамжийг нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч К.Жархынбек, гуравдагч этгээд С.Оюунцэцэг нарын гомдлоор
Илтгэгч: шүүгч Э.Зоригтбаатар
Шийдвэрлэсэн байдал
ЗХШХШТХ-ийн 80 дугаар зүйлийн 80.2 дахь хэсгийг баримтлан шүүх хуралдааныг хойшлуулсан.
3. “Их Амар Трейд” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2025 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн “Хүсэлт хэлэлцэж, шүүх хуралдааныг товлон зарлах тухай” 5855 дугаар захирамжийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн
Илтгэгч: Ерөнхий шүүгч Д.Баатархүү
Шийдвэрлэсэн байдал
ЗХШХШТХ-ийн 122 дугаар зүйлийн 122.6.1 дэх хэсэгт зааснаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисон.
4. Г.Лхагвасүрэн, Ө.Баянмөнх, Н.Хишигдорж нарын нэхэмжлэлтэй, Хот байгуулалт, хотын стандартын газарт холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2025 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн “Хүсэлт шийдвэрлэх тухай” 7652 дугаар захирамжийг гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлоор
Илтгэгч: шүүгч Э.Зоригтбаатар
Шийдвэрлэсэн байдал
ЗХШХШТХ-ийн 96 дугаар зүйлийн 96.2 дахь хэсгийг баримтлан шүүх хуралдааныг хойшлуулсан.
5. Х.Ерланы нэхэмжлэлтэй, Баян-Өлгий аймгийн нийгмийн даатгалын газарт холбогдох, Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 074 дүгээр шийдвэртэй захиргааны хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор
Илтгэгч: шүүгч З.Ганзориг
Шийдвэрлэсэн байдал
ЗХШХШТХ-ийн 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисон.
10.30 цагаас
6. Б.Нансалмаагийн нэхэмжлэлтэй, Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын Засаг даргад холбогдох, Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 018 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор
Илтгэгч: Ерөнхий шүүгч Д.Баатархүү
Шийдвэрлэсэн байдал
ЗХШХШТХ-ийн 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисон.
7. “Флюорит Ланд Фактори” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Хэнтий аймгийн Дархан сумын Засаг даргад холбогдох, Хэнтий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2025 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн “Шүүх хуралдааныг хойшлуулж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай” 117 дугаар захирамжийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлоор
Илтгэгч: Шүүгч Э.Лхагвасүрэн
Шийдвэрлэсэн байдал
ЗХШХШТХ-ийн 122 дугаар зүйлийн 122.6.3 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгосон.
8. “Алтан дуулга” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Увс аймгийн Тариалан сумын Засаг даргад холбогдох, Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн “Гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг хүлээн авахаас татгалзах тухай” 0348 дугаар захирамжийг гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн гомдлоор
Илтгэгч: шүүгч З.Ганзориг
Шийдвэрлэсэн байдал
ЗХШХШТХ-ийн 122 дугаар зүйлийн 122.6.1 дэх хэсэгт зааснаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисон.
9. “Бичигт смарт терминал” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Дорнод аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын Хяналт шалгалтын хэлтсийн дарга, Газар геодези зураг зүйн хяналтын улсын ахлах байцаагч нарт холбогдох, Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 042 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор
Илтгэгч: Ерөнхий шүүгч Д.Баатархүү
Шийдвэрлэсэн байдал
ЗХШХШТХ-ийн 121 дүгээр зүйлийн 121.1.2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангасан.
10. “Мо Эн Ко” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ховд аймаг дахь Төрийн аудитын газарт холбогдох, Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 60 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг хариуцагч, болон итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор
Илтгэгч: шүүгч Э.Лхагвасүрэн
Шийдвэрлэсэн байдал
ЗХШХШТХ-ийн 80 дугаар зүйлийн 80.2 дахь хэсгийг баримтлан шүүх хуралдааныг хойшлуулсан.
11. А.Ариунболдын нэхэмжлэлтэй, “Капитал банк” ХХК дахь банкны эрх хүлээн авагчид холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 507 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг хариуцагчийн давж заалдах гомдлоор
Илтгэгч: шүүгч Э.Лхагвасүрэн
Шийдвэрлэсэн байдал
ЗХШХШТХ-ийн 96 дугаар зүйлийн 96.2 дахь хэсгийг баримтлан шүүх хуралдааныг хойшлуулсан.
Шүүх хуралдааны тойм гаргасан:
Мэдээлэл лавлагааны мэргэжилтэн Б.Сэндэнхорол