ШҮҮХ ХУРАЛДААНЫ ТОЙМ 2026.04.09
2026-04-09 | 1092026 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр Пүрэв гараг
08.30 цагаас
1. Л.Ганхуягийн нэхэмжлэлтэй, Батлан хамгаалах яаманд холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2026 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн “Хүсэлт шийдвэрлэж, шүүх хуралдааныг товлон зарлах тухай” 1805 дугаар захирамжийг нэхэмжлэгчийн гомдлоор
Илтгэгч: Шүүгч Ц.Сайхантуяа
шийдвэрлэсэн байдал
ЗХШХШТХ-ийн 96 дугаар зүйлийн 96.2 дахь хэсгийг баримтлан шүүх хуралдааныг хойшлуулсан.
2. “Титэмтбарилга трейд” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Төрийн худалдан авах ажиллагааны газар, ЭҮТӨҮГ/202401011340 дугаартай “Автомат хүлэмж бүхий мод үржүүлгийн газар, барих ажил” төсөл арга хэмжээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах Үнэлгээний хороо, Сангийн яаманд тус тус холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 165 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Хэрлэнгийн давж заалдах гомдлоор
Илтгэгч: Шүүгч Ц.Сайхантуяа
Шийдвэрлэсэн байдал
ЗХШХШТХ-ийн 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан.
3. “Зэс эрдэнийн хувь” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны улсын ахлах байцаагчид холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2026 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн “Гуравдагч этгээдээр оролцох хүсэлтийг хэрэгсэхгүй болгох тухай” 2169 дүгээр захирамжийг хүсэлт гаргагч “Би Эй Ти девелопмент партнерс” ХХК-ийн өмгөөлөгчийн гомдлоор
Илтгэгч: Шүүгч О.Оюунгэрэл
Шийдвэрлэсэн байдал
ЗХШХШТХ-ийн 96 дугаар зүйлийн 96.2 дахь хэсгийг баримтлан шүүх хуралдааныг хойшлуулсан.
4. “Тунгалаг есөн од” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газарт тус тус холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 89 дүгээр шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгчийн давж заалдах гомдлоор
Илтгэгч: Шүүгч О.Оюунгэрэл
Шийдвэрлэсэн байдал
ЗХШХШТХ-ийн 121 дүгээр зүйлийн 121.1.4 дэх хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан.
5. М.Энхбатын нэхэмжлэлтэй, Төв аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдох, Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 21 дүгээр шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгч болон нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Батцэрэн нарын гомдлоор
Илтгэгч: Шүүгч Л.Одбаатар
Шийдвэрлэсэн байдал
ЗХШХШТХ-ийн 96 дугаар зүйлийн 96.2 дахь хэсгийг баримтлан шүүх хуралдааныг хойшлуулсан.
10.30 цагаас
6. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2026 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн “Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай” 2373 дугаар захирамжийг нэхэмжлэгч “Хөрс автосервис” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлоор
Илтгэгч: Шүүгч Л.Одбаатар
Шийдвэрлэсэн байдал
ЗХШХШТХ-ийн 80 дугаар зүйлийн 80.2 дахь хэсгийг баримтлан шүүх хуралдааныг хойшлуулсан.
7. П.Одгэрэлийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2026 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн “Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” 2239 дүгээр захирамжийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлоор
Илтгэгч: Шүүгч О.Оюунгэрэл
Шийдвэрлэсэн байдал
ЗХШХШТХ-ийн 122 дугаар зүйлийн 122.6.1 дэх хэсэгт зааснаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисон.
8. “Болор орд уул” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн дотоод аудитын албаны улсын ахлах байцаагч нарт холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 180 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон гуравдагч этгээдийн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор
Илтгэгч: Шүүгч О.Оюунгэрэл
Шийдвэрлэсэн байдал
ЗХШХШТХ-ийн 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон гуравдагч этгээдийн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисон.
9. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2026 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн “Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай” 730 дугаар захирамжийг нэхэмжлэгч С.Бямбасайханы гомдлоор
Илтгэгч: Шүүгч Г.Билгүүн
Шийдвэрлэсэн байдал
ЗХШХШТХ-ийн 122 дугаар зүйлийн 122.6.1 дэх хэсэгт зааснаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхисон.
10. Н.Жанарбек нарын 6 иргэний нэхэмжлэлтэй, Баян-Өлгий аймгийн Засаг даргад холбогдох, Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 18 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг хариуцагчийн давж заалдах гомдлоор
Илтгэгч: Шүүгч Г.Билгүүн
Шийдвэрлэсэн байдал
ЗХШХШТХ-ийн 121 дүгээр зүйлийн 121.1.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгон нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан.
11. Х.Саттигүлийн нэхэмжлэлтэй, Баян-Өлгий аймгийн Алтай сумын Засаг даргад холбогдох, Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 16 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг хариуцагчийн давж заалдах гомдлоор
Илтгэгч: Шүүгч Г.Мөнхтулга
Шийдвэрлэсэн байдал
ЗХШХШТХ-ийн 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан.
13.30 цагаас
12. П.Батнямын нэхэмжлэлтэй, Чингэлтэй дүүргийн Засаг дарга, тус дүүргийн Газар зохион байгуулалтын албанд холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2026 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн “Нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангуулж ирүүлсэн шаардлагыг хүлээн авахаас татгалзах тухай” 2204 дүгээр захирамжийг нэхэмжлэгчийн гомдлоор
Илтгэгч: Шүүгч Г.Мөнхтулга
Шийдвэрлэсэн байдал
ЗХШХШТХ-ийн 122 дугаар зүйлийн 122.6.1 дэх хэсэгт зааснаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхисон.
13. Д.Хонгорзул нарын 11 иргэний нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 21 дүгээр шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгч болон нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Батцэрэн нарын гомдлоор
Илтгэгч: Шүүгч Л.Одбаатар
Шийдвэрлэсэн байдал
ЗХШХШТХ-ийн 121 дүгээр зүйлийн 121.1.2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангасан.
14. “Алтайнхүдэр” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Татварын ерөнхий газрын Том татвар төлөгчийн газрын Хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч С.Гүнжинлхам, Ц.Мөнхзул, У.Оюунбилэг нарт холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 150 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгч болон хариуцагч нарын давж заалдах гомдлоор
Илтгэгч: Шүүгч Ц.Одмаа
Шийдвэрлэсэн байдал
ЗХШХШТХ-ийн 80 дугаар зүйлийн 80.2 дахь хэсгийг баримтлан шүүх хуралдааныг хойшлуулсан.
15. М.Гантулгын нэхэмжлэлтэй, Монгол Улсын Ерөнхий прокурорт холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2026 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн “Нэхэмжлэлийн зарим шаардлагад захиргааны хэрэг үүсгэж, үлдэх хэсгийг хүлээн авахаас татгалзах тухай” 2399 дүгээр захирамжийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлоор
Илтгэгч: Шүүгч Ц.Одмаа
Шийдвэрлэсэн байдал
ЗХШХШТХ-ийн 122 дугаар зүйлийн 122.6.2 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжид өөрчлөлт оруулсан.
16. А.Хүслэнгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ариунсанаагийн нэхэмжлэлтэй, Боловсролын зээлийн сан, Боловсролын сайдад тус тус холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 144 дүгээр шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор
Илтгэгч: Шүүгч Ц.Одмаа
Шийдвэрлэсэн байдал
ЗХШХШТХ-ийн 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисон.
15.30 цагаас
17. “Анутулга фарм” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Гэмтэл согог судлалын үндэсний төв, тус эмнэлгийн захирлын тушаалаар байгуулагдсан Ажлын хэсэг, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газарт тус тус холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2026 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн “Гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, шүүх хуралдааныг хойшлуулах тухай” 2274 дүгээр захирамжийг гуравдагч этгээд “Гоо анирс фарм” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлоор
Илтгэгч: Шүүгч Н.Долгорсүрэн
Шийдвэрлэсэн байдал
ЗХШХШТХ-ийн 122 дугаар зүйлийн 122.6.3 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгосон.
18. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2026 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн “Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай” 2227 дугаар захирамжийг нэхэмжлэгч “Монре даатгал” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлоор
Илтгэгч: Шүүгч Н.Долгорсүрэн
Шийдвэрлэсэн байдал
ЗХШХШТХ-ийн 122 дугаар зүйлийн 122.6.3 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгосон.
19. “Кайлайли” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Төв аймгийн Аргалант сумын Засаг даргад холбогдох, Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 0020 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг гуравдагч этгээд “Марс-Арвай” ХХК-ийн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор
Илтгэгч: Шүүгч Н.Долгорсүрэн
Шийдвэрлэсэн байдал
ЗХШХШТХ-ийн 80 дугаар зүйлийн 80.2 дахь хэсгийг баримтлан шүүх хуралдааныг хойшлуулсан.
Шүүх хуралдааны тойм гаргасан:
Мэдээлэл лавлагааны мэргэжилтэн Б.Сэндэнхорол