“MOCK TRIAL-2026” ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН ШҮҮХИЙН МЭТГЭЛЦЭЭНИЙ ТЭМЦЭЭНИЙ НЭЭЛТ БОЛЛОО
2026-03-28 | 157Авлигатай тэмцэх газар үүсгэн байгуулагдсаны 20 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, академич С.Нарангэрэлийн нэрэмжит “Mock Trial-2026” эрүүгийн хэргийн шүүхийн мэтгэлцээний тэмцээн өнөөдөр эхэллээ.

Тус тэмцээнийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх 3 дахь жилдээ хамтран зохион байгуулж байгаа бөгөөд нээлтийн үйл ажиллагаа тус шүүхийн “Ногоон танхим”-д боллоо.

Өнөө жилийн тэмцээнд нийт 11 их, дээд сургуулийн 16 баг, мөн эчнээ ангийн 3 баг оролцож, хууль зүйн салбарын ирээдүйн боловсон хүчнүүд мэдлэг чадвар, авхаалж самбаагаа сорьж байна.

Энэхүү тэмцээн нь оюутнуудад онолын мэдлэгээ практикт хэрэгжүүлэх, шүүх хуралдааны дэг, хуульчийн ёс зүй болон мэтгэлцэх урлагт суралцах бодит боломжийг олгодог ач холбогдолтой юм.
Тэмцээний шилдэгүүд өнөөдөр тодорно.

Тэмцээнд оролцож буй сургуулиуд:
- МУИС, СЭЗИС, ДХИС
- Шихихутуг ИС, Отгонтэнгэр ИС
- Их Засаг ОУИС, Глобал Удирдагч ИС
- Сити ИС, Рояал ОУИС
- Зохиомж ИС, ОУ-ын Улаанбаатарын ИХ