ШҮҮХ ХУРАЛДААНЫ ЗАР 2026.03.11
2026-03-05 | 243
2026 оны 03 дугаар сарын 11-ний өдөр Лхагва гараг
08:30 цагаас
1. Д.Бат-Очирын нэхэмжлэлтэй, Дорнод аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын Хяналт шалгалтын хэлтсийн дарга, Газар геодези зураг зүйн хяналтын улсын ахлах байцаагч Г.Баярмаад холбогдох, Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 004 дүгээр шийдвэртэй захиргааны хэргийг хариуцагчийн давж заалдах гомдлоор
Илтгэгч:Шүүгч Б.Тунгалагсайхан
2. Д.Энхээ нарын 9 иргэний нэхэмжлэлтэй, нийслэлийн Засаг даргад холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 890 дүгээр шийдвэртэй захиргааны хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор
Илтгэгч: Шүүгч Г.Билгүүн
3. “Тэнгэрийн гэгээн тал” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Б.Сугармөнх, Ч.Батсүх нарт холбогдох Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 96 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Намжимын давж заалдах гомдлоор
Илтгэгч: Шүүгч А.Сарангэрэл
4. Монгол Улсын Их Сургуулийн нэхэмжлэлтэй, Төв аймгийн Эрдэнэ сумын Засаг даргад холбогдох, Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 113 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор
Илтгэгч: Шүүгч Н.Хонинхүү
5. Д.Ганбатын нэхэмжлэлтэй, Онцгой байдлын ерөнхий газрын Зураг, хяналтын тасгийн дарга, гал түймрийн улсын хяналтын ахлах байцаагч, дэд хурандаа Б.Мягмаржавт холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 886 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Анар, гуравдагч этгээд “Мандал хотхон” СӨХ-ийн өмгөөлөгч Ч.Анар нарын давж заалдах гомдлоор
Илтгэгч: Шүүгч Э.Зоригтбаатар
10.30 цагаас
6. Ж.Мөнхбаатарын нэхэмжлэлтэй, Боловсролын зээлийн санд холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 973 дугаар шийдвэртэй хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Золжаргалын давж заалдах гомдлоор
Илтгэгч: Шүүгч М.Цэцэгмаа
7. “Мандал голомт” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Говь-Алтай аймгийн Засаг даргад холбогдох, Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 002 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор
Илтгэгч: Шүүгч Н.Хонинхүү
8. “Бүрэн цутгамал” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг дарга, Хотын стандарт, хяналтын газрын Барилга, байгууламжийг ашиглалтад оруулах комисст тус тус холбогдох захиргааны хэргийг хянан шийдвэрлэсэн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 615 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарны 22-ны өдрийн 690 дүгээр магадлалыг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас дахин хянуулах тухай нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Батдэлгэрийн хүсэлтээр
Илтгэгч: Шүүгч А.Сарангэрэл
9. “Их түмэн хүрд” ХХК-ийн гомдолтой, Дорноговь аймгийн Байгаль орчны газрын Байгаль орчны хяналтын улсын ахлах байцаагч Э.Одпүрэвт холбогдох, Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 003 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг хариуцагчийн давж заалдах гомдлоор
Илтгэгч: Шүүгч Э.Зоригтбаатар
Энэхүү шүүх хуралдааны зарыг www.admincourt2.gov.mn-ээс үзнэ үү.
Шүүх хуралдааны зар гаргасан:
Мэдээлэл лавлагааны мэргэжилтэн Б.Сэндэнхорол