ШИНЭ АЛБАН ХААГЧДЫГ ЧАДАВХЖУУЛАХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАВ
2026-02-06 | 42Тус шүүхийн Тамгын газраас албан хаагчдыг чадавхжуулах, ур чадварыг нэмэгдүүлэх ажлын хүрээнд дотоод Сургалтын төлөвлөгөө батлан хэрэгжилтийг ханган ажиллаж байна.

Төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу өнөөдөр /2026.02.06/ шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нар болон шинээр томилогдсон албан хаагчийг чиглүүлэх сургалт зохион байгуулав. Сургалтыг Хэргийн хөдөлгөөний хэлтсийн дарга Х.Гантулга, Мэдээлэл технологийн мэргэжилтэн О.Болорчулуу нар удирдан явуулж шүүх хуралдааны бэлтгэл хангах ажлын хүрээнд анхаарах асуудал, “Live.mn” шүүх хуралдааны явцыг мэдээлэх цахим систем хөтлөх ажиллагаа, шүүх хуралдааны бэлтгэл, техник зохион байгуулалтыг хангах асуудал болон шүүх хуралдаан шууд дамжуулах үед бусад албан хаагчидтай хэрхэн хамтарч ажиллах талаар дэлгэрэнгүй мэдээлэл өглөө.

Энэ үеэр тус шүүхэд тогтсон уламжлалын дагуу Тамгын газрын дарга Д.Өнөржаргал шинээр томилогдсон шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Цогтсайханд “Талархал” гардуулж, цаашдын ажилд нь амжилт хүссэн юм.