ШҮҮХ ХУРАЛДААНЫ ЗАР 2026.01.05
2026-01-02 | 2392026 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Даваа гараг
08.30 цагаас
1. “Элит констракшн” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2025 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн “Захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлж, захиргааны хэргийн шүүх хуралдааныг товлон зарлах тухай” 8374 дүгээр захирамжийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Пүрэвсүрэнгийн гомдлоор
Илтгэгч: Шүүгч Э.Зоригтбаатар
2. С.Должмаагийн нэхэмжлэлтэй, Архангай аймгийн Засаг даргад холбогдох, Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 44 дүгээр шийдвэртэй захиргааны хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор
Илтгэгч: Шүүгч Г.Билгүүн
3. Төрийн албаны зөвлөлийн нэхэмжлэлтэй, М.Маргад-Эрдэнэд холбогдох Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 0702 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг хариуцагч М.Маргад-Эрдэнийн давж заалдах гомдлоор
Илтгэгч: Шүүгч Э.Зоригтбаатар
4. “Цэнгэлдэх-Өргөө” СӨХ-ны нэхэмжлэлтэй, Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2025 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн “Хүсэлт шийдвэрлэж, шүүх хуралдааныг хойшлуулах тухай” 8001 дүгээр захирамжийг гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлоор
Илтгэгч: Шүүгч Г.Билгүүн
5. Завхан аймгийн Прокурорын газрын нэхэмжлэлтэй, “Авто замын засвар арчлалтын нэгтгэл” ТӨХК-ийн Завхан аймаг дахь салбарт холбогдох, Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2025 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн “Нэхэмжлэл хүлээн авахаас татгалзах тухай” 0202 дугаар захирамжийг нэхэмжлэгчийн гомдлоор
Илтгэгч: Шүүгч Э.Зоригтбаатар
6. Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2025 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн “Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай” 236 дугаар захирамжийг нэхэмжлэл гаргагч Х.Энхцэцэгийн давж заалдах гомдлоор
Илтгэгч: Шүүгч А.Сарангэрэл
7. П.Одгэрэлийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2025 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн “Гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг хүлээн авахаас татгалзах тухай” 8539 дүгээр захирамжийг гуравдагч этгээд Д.Оюунчимэгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхчимэгийн гомдлоор
Илтгэгч: Шүүгч М.Цэцэгмаа
11.30 цагаас
8. О.Батхүүгийн нэхэмжлэлтэй, Санхүүгийн зохицуулах хороонд холбогдох захиргааны хэргийг анхан шатны журмаар
Даргалагч: Шүүгч С.Мөнхжаргал
13:30 цагаас
9. С.Чинзоригийн нэхэмжлэлтэй, Монголын Өмгөөлөгчдийн холбооны Мэргэжлийн хариуцлагын хороонд холбогдох захиргааны хэргийг анхан шатны журмаар
Даргалагч: Шүүгч Ц.Сайхантуяа
10. Өмгөөлөгч Н.Ариунболдын нэхэмжлэлтэй, Монгол Улсын Засгийн газарт холбогдох захиргааны хэргийг анхан шатны журмаар
Даргалагч: Шүүгч Б.Адъяасүрэн
Энэхүү шүүх хуралдааны зарыг www.admincourt2.gov.mn-ээс үзнэ үү.
Шүүх хуралдааны зар гаргасан:
Мэдээлэл лавлагааны мэргэжилтэн Б.Сэндэнхорол