-1

ШҮҮХ ХУРАЛДААНЫ ТОЙМ 2025.12.09

2025-12-09    |   120


2025 оны 12 дугаар сарын 09-ний өдөр Мягмар гараг


08.30 цагаас


1. Т.Ууганбаатарын нэхэмжлэлтэй, Архангай аймгийн Өндөр-Улаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Баянгол багийн иргэдийн Нийтийн Хурал, Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Засаг дарга нарт холбогдох, Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 033 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч Т.Энхмаа

Шийдвэрлэсэн байдал

ЗХШХШТХ-ийн 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан.                                                                     


2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2025 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн “Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай” 8086 дугаар захирамжийг нэхэмжлэгч “Монпасс интернэйшнл” ХХК-ийн төлөөлөгчийн гомдлоор

Илтгэгч: Шүүгч О.Оюунгэрэл

Шийдвэрлэсэн байдал

ЗХШХШТХ-ийн 122 дугаар зүйлийн 122.6.2 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжид өөрчлөлт оруулсан.                                                                  


3. “Стар-Эстэйтс” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн татварын газрын Татварын хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч нарт холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 708 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгч нарын давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч О.Оюунгэрэл

Шийдвэрлэсэн байдал

ЗХШХШТХ-ийн 80 дугаар зүйлийн 80.2 дахь хэсгийг баримтлан шүүх хуралдааныг хойшлуулсан. 


4. “Сүүн билэгдэл” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Баянхонгор аймгийн Засаг даргад холбогдох, Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 039 дүгээр шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч О.Оюунгэрэл

Шийдвэрлэсэн байдал

ЗХШХШТХ-ийн 96 дугаар зүйлийн 96.2 дахь хэсгийг баримтлан шүүх хуралдааныг хойшлуулсан. 


5. Н.Саруул, Ш.Ербол, “Авто худалдаа, машины бизнес эрхлэгчдийн холбоо” ГҮТББ нарын нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд тус тус холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 620 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгч Н.Саруулын өмгөөлөгч Ө.Эрдэнэ-Очир, нэхэмжлэгч “Авто худалдаа, машины бизнес эрхлэгчдийн холбоо” ГҮТББ-ын төлөөлөгч П.Ганцоож нарын давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч Н.Долгорсүрэн

Шийдвэрлэсэн байдал

ЗХШХШТХ-ийн 121 дүгээр зүйлийн 121.1.4 дэх хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан.                                                          


10.30 цагаас


6. “Шүгүүн сод” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Сүхбаатар дүүргийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтсийн хөдөлмөрийн хяналтын улсын ахлах байцаагч Г.Баясгаланд холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 759 дүгээр шийдвэртэй захиргааны хэргийг хариуцагч болон гуравдагч этгээдийн давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч С.Мөнхжаргал

Шийдвэрлэсэн байдал

ЗХШХШТХ-ийн 80 дугаар зүйлийн 80.2 дахь хэсгийг баримтлан шүүх хуралдааныг хойшлуулсан. 


7. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2025 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн “Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай” 8089 дүгээр захирамжийг нэхэмжлэгч “Нет капитал финанс корпораци ББСБ” ХХК-ийн төлөөлөгчийн гомдлоор

Илтгэгч: Шүүгч О.Оюунгэрэл

Шийдвэрлэсэн байдал

ЗХШХШТХ-ийн 122 дугаар зүйлийн 122.6.3 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгосон.                                                                              


8. Б.Сэржмядагийн нэхэмжлэлтэй, Булган аймгийн Гурванбулаг сумын Засаг даргад холбогдох, Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 030 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч Ц.Одмаа

Шийдвэрлэсэн байдал

ЗХШХШТХ-ийн 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисон.                  


9. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2025 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн “Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай” 7930 дугаар захирамжийг нэхэмжлэгч “Эй плас интернэйшнл” ХХК-ийн өмгөөлөгчийн гомдлоор

Илтгэгч: Шүүгч Т.Энхмаа

Шийдвэрлэсэн байдал

ЗХШХШТХ-ийн 122 дугаар зүйлийн 122.6.3 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хангасан.                                                          


10. М.Ган-Эрдэнийн нэхэмжлэлтэй, Баянзүрх дүүргийн Засаг дарга, Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын албанд тус тус холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2025 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн “Хүсэлт шийдвэрлэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай” 7754 дүгээр захирамжийг гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлоор

Илтгэгч: Шүүгч Н.Долгорсүрэн

Шийдвэрлэсэн байдал

ЗХШХШТХ-ийн 122 дугаар зүйлийн 122.6.3 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгосон.                                          


13.30 цагаас


11. “Ариун флюор” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Татварын ерөнхий газрын Том татвар төлөгчийн газрын татварын улсын байцаагч Ц.Оюунтуяа, Г.Банзрагч нарт холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 642 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч С.Мөнхжаргал

Шийдвэрлэсэн байдал

ЗХШХШТХ-ийн 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисон.                  


12. “Баганат өргөө” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комисст холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2025 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн “Хүсэлт шийдвэрлэж, шүүх хуралдааныг хойшлуулах тухай” 7631 дүгээр захирамжийг гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлоор

Илтгэгч: Шүүгч Ц.Одмаа

Шийдвэрлэсэн байдал

ЗХШХШТХ-ийн 80 дугаар зүйлийн 80.2 дахь хэсгийг баримтлан шүүх хуралдааныг хойшлуулсан.


13. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2025 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн “Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай” 7928 дугаар захирамжийг нэхэмжлэгч “Монголын арьс ширний үйлдвэрлэлийн холбоо” ГҮТББ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлоор

Илтгэгч: Шүүгч С.Мөнхжаргал

Шийдвэрлэсэн байдал

ЗХШХШТХ-ийн 122 дугаар зүйлийн 122.6.3 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгосон.                                                      


14. “Грэйт майнинг” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч З.Цээсүрэн, Г.Оюунчимэг нарт холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 602 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч Т.Энхмаа

Шийдвэрлэсэн байдал

ЗХШХШТХ-ийн 96 дугаар зүйлийн 96.2 дахь хэсгийг баримтлан шүүх хуралдааныг хойшлуулсан.  


                                                                            

Шүүх хуралдааны тойм гаргасан:

Мэдээлэл лавлагааны мэргэжилтэн Б.Сэндэнхорол

 

. . .

https://www2.sgc.gov.co/sgc/volcanes/Documents/phong-kham-nam-khoa-ha-noi.htm

https://www2.sgc.gov.co/sgc/volcanes/Documents/phong-kham-da-khoa-ha-noi.htm

https://www2.sgc.gov.co/sgc/volcanes/Documents/phong-kham-phu-khoa-ha-noi.htm

https://www2.sgc.gov.co/sgc/volcanes/Documents/kham-xuat-tinh-som-o-dau-ha-noi.htm

https://www2.sgc.gov.co/sgc/volcanes/VolcanNevadoRuiz/Paginas/Paginas/Garbagecan/chi-phi-kham-phu-khoa.htm

https://www2.sgc.gov.co/sgc/volcanes/VolcanNevadoRuiz/Paginas/Paginas/Garbagecan/chi-phi-kham-nam-khoa.htm

https://www2.sgc.gov.co/sgc/volcanes/Documents/chi-phi-kham-phu-khoa.html

https://www2.sgc.gov.co/sgc/volcanes/Documents/blog/hut-thai-co-dau-khong.htm

https://www2.sgc.gov.co/sgc/volcanes/Documents/chi-phi-chua-benh-lau-het-bao-nhieu-tien.htm

https://www2.sgc.gov.co/sgc/volcanes/Documents/blog/chi-phi-kham-nam-khoa.html

https://www2.sgc.gov.co/sgc/volcanes/Documents/blog/tu-van-benh-phu-khoa-voi-bac-si.htm

https://www2.sgc.gov.co/sgc/volcanes/VolcanCumbal/PublishingImages/Paginas/blog/cach-pha-thai-an-toan.htm