ШҮҮХ ХУРАЛДААНЫ ТОЙМ 2025.11.05
2025-11-05 | 1032025 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Лхагва гараг
08.30 цагаас
1. “ДРВМН найдвар холдинг” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Налайх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2025 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн “Захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлэх тухай” 6501 дүгээр захирамжийг хариуцагчийн гомдлоор
Илтгэгч: Шүүгч Б.Тунгалагсайхан
Шийдвэрлэсэн байдал
ЗХШХШТХ-ийн 122 дугаар зүйлийн 122.6.1 дэх хэсэгт зааснаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхисон.
2. А.Сарангэрэлийн нэхэмжлэлтэй, Шүүхийн ерөнхий зөвлөлд холбогдох, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчийн 2025 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн “Нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн авахаас татгалзах тухай” 1928 дугаар захирамжийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлоор
Илтгэгч: Шүүгч Б.Тунгалагсайхан
Шийдвэрлэсэн байдал
ЗХШХШТХ-ийн 80 дугаар зүйлийн 80.2 дахь хэсгийг баримтлан шүүх хуралдааныг хойшлуулсан.
3. Монголын Уулчдын Үндэсний холбоо ТББ-ын нэхэмжлэлтэй, Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн бүртгэлийн газарт холбогдох Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 606 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгчийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын давж заалдах гомдлоор
Илтгэгч: Шүүгч Б.Тунгалагсайхан
Шийдвэрлэсэн байдал
ЗХШХШТХ-ийн 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисон.
4. Э.Эрдэнэсайханы нэхэмжлэлтэй, Нийслэлийн Замын хөгжлийн газрын даргад холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 663 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Амгаланбаатарын давж заалдах гомдлоор
Илтгэгч: Шүүгч Д.Оюумаа
Шийдвэрлэсэн байдал
ЗХШХШТХ-ийн 121 дүгээр зүйлийн 121.1.2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангасан.
5. Б.Өлзийгийн нэхэмжлэлтэй, Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Засаг даргад холбогдох, Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 11-ний 73 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор
Илтгэгч: Шүүгч Б.Адъяасүрэн
Шийдвэрлэсэн байдал
ЗХШХШТХ-ийн 96 дугаар зүйлийн 96.2 дахь хэсгийг баримтлан шүүх хуралдааныг хойшлуулсан.
10.30 цагаас
6. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2025 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн “Гомдлыг хүлээн авахаас татгалзах тухай” 6908 дугаар захирамжийг гомдол гаргагчийн төлөөлөгчийн гомдлоор
Илтгэгч: Шүүгч Б.Тунгалагсайхан
Шийдвэрлэсэн байдал
ЗХШХШТХ-ийн 122 дугаар зүйлийн 122.6.3 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгосон.
7. Д.Одончимэгийн нэхэмжлэлтэй, Баянзүрх дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдох Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 580 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлоор
Илтгэгч: Шүүгч Б.Тунгалагсайхан
Шийдвэрлэсэн байдал
ЗХШХШТХ-ийн 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисон.
8. А.Ариунтунгалагийн нэхэмжлэлтэй, Орхон аймгийн Баян-Өндөр сумын Засаг дарга, Орхон аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт тус тус холбогдох, Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 029 дүгээр шийдвэртэй захиргааны хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Дүүрэнжаргалын давж заалдах гомдлоор
Илтгэгч: Шүүгч Д.Оюумаа
Шийдвэрлэсэн байдал
ЗХШХШТХ-ийн 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан.
9. “Номтын эх трэйвел” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Төв аймгийн Засаг даргад холбогдох, Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2025 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн “Хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай” 462 дугаар захирамжийг нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн гомдлоор
Илтгэгч: Шүүгч Г.Мөнхтулга
Шийдвэрлэсэн байдал
ЗХШХШТХ-ийн 122 дугаар зүйлийн 122.6.1 дэх хэсэгт зааснаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисон.
10. С.Идэрчулууны нэхэмжлэлтэй, Төв аймгийн Баяндэлгэр сумын Засаг даргад холбогдох, Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 0 дүгээр сарын 05-ны өдрийн 79 дүгээр шийдвэртэй захиргааны хэргийг хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлоор
Илтгэгч: Шүүгч Б.Адъяасүрэн
Шийдвэрлэсэн байдал
ЗХШХШТХ-ийн 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисон.
13.30 цагаас
11. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн “Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай” 5076 дугаар захирамжийг нэхэмжлэгч өмгөөлөгч Р.Мөнхзулын гомдлоор
Илтгэгч: Шүүгч Д.Оюумаа
Шийдвэрлэсэн байдал
ЗХШХШТХ-ийн 122 дугаар зүйлийн 122.6.1 дэх хэсэгт зааснаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисон.
12. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2025 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн “Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай” 6403 дугаар захирамжийг нэхэмжлэл гаргагч Ж.Отгонбатын гомдлоор
Илтгэгч: Шүүгч Б.Адъяасүрэн
Шийдвэрлэсэн байдал
ЗХШХШТХ-ийн 96 дугаар зүйлийн 96.2 дахь хэсгийг баримтлан шүүх хуралдааныг хойшлуулсан.
13. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2025 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн “Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай” 6527 дугаар захирамжийг нэхэмжлэл гаргагч Б.Баярсайханы гомдлоор
Илтгэгч: Шүүгч Б.Адъяасүрэн
Шийдвэрлэсэн байдал
ЗХШХШТХ-ийн 122 дугаар зүйлийн 122.6.1 дэх хэсэгт зааснаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, нэхэмжлэл гаргагчийн гомдлыг хангахгүй орхисон.
14. Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн “Прокурорын дүгнэлтийг хүлээн авахаас татгалзах тухай” 293 дугаар захирамжийг дүгнэлт гаргагч хяналтын прокурор З.Алтансолонгын гомдлоор
Илтгэгч: Шүүгч Д.Оюумаа
Шийдвэрлэсэн байдал
ЗХШХШТХ-ийн 122 дугаар зүйлийн 122.6.1 дэх хэсэгт зааснаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, дүгнэлт гаргагч хяналтын прокурор З.Алтансолонгын гомдлыг хангахгүй орхисон.
15. Б.Баттулгын нэхэмжлэлтэй, Цагдаагийн ерөнхий газрын даргад холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 586 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг хариуцагчийн давж заалдах гомдлоор
Илтгэгч: Шүүгч Б.Адъяасүрэн
Шийдвэрлэсэн байдал
ЗХШХШТХ-ийн 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан.
Шүүх хуралдааны тойм гаргасан:
Мэдээлэл лавлагааны мэргэжилтэн Б.Сэндэнхорол