ШҮҮХ ХУРАЛДААНЫ ТОЙМ 2025.10.30
2025-10-30 | 882025 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Пүрэв гараг
08.30 цагаас
1. Х.Дулмаа, Д.Мөнхчимэг нарын нэхэмжлэлтэй, нийслэлийн Ерөнхий архитектор, Хот байгуулалт, хотын стандартын газарт тус тус холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн “Гуравдагч этгээдээр оролцох хүсэлтийг хэрэгсэхгүй болгох тухай” 6425 дугаар захирамжийг хүсэлт гаргагч Ж.Дуламсүрэн нарын нэр бүхий 13 иргэний гомдлоор
Илтгэгч: шүүгч Г.Билгүүн
Шийдвэрлэсэн байдал
ЗХШХШТХ-ийн 122 дугаар зүйлийн 122.6.1 дэх хэсэгт зааснаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, хүсэлт гаргагч Ж.Дуламсүрэн нарын нэр бүхий 13 иргэний гомдлыг хангахгүй орхисон.
2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2025 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн “Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай” 6782 дугаар захирамжийг нэхэмжлэл гаргагч Ц.Оюунбилэгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Энхгэрэлийн давж заалдах гомдлоор
Илтгэгч: Шүүгч Л.Одбаатар
Шийдвэрлэсэн байдал
ЗХШХШТХ-ийн 122 дугаар зүйлийн 122.6.3 дах хэсэгт зааснаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгосон.
3. “Бүргэдконстракшн” ХХК-ийн нэхэмжлэлтэй, нийслэлийн Засаг даргад холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 567 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор
Илтгэгч: Шүүгч Э.Лхагвасүрэн
Шийдвэрлэсэн байдал
ЗХШХШТХ-ийн 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисон.
4. Д.Жаргалын нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг дарга, Баянгол дүүргийн Засаг дарга, Баянгол дүүргийн газар зохион байгуулалтын албанд тус тус холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 581 дүгээр шийдвэртэй захиргааны хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ачит-Алтайгийн давж заалдах гомдлоор
Илтгэгч: шүүгч Л.Одбаатар
Шийдвэрлэсэн байдал
ЗХШХШТХ-ийн 120 дугаар зүйлийн 120.3 дах хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан.
5. “Ариг банк” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 601 дүгээр шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Сонинцэцэг, Г.Лувсандамба, гуравдагч этгээд “Улаанбаатар импекс” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Нурболот, А.Оюунбилэг нарын давж заалдах гомдлоор
Илтгэгч: шүүгч Л.Одбаатар
Шийдвэрлэсэн байдал
ЗХШХШТХ-ийн 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Сонинцэцэг, Г.Лувсандамба, гуравдагч этгээд “Улаанбаатар импекс” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Нурболот, А.Оюунбилэг нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисон.
10.30 цагаас
6. “Дэлгэр их эрхэт” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Дулааны дөрөвдүгээр цахилгаан станц ТӨХК, тендерийн Үнэлгээний хороонд тус тус холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2025 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 6633 дугаар “Давж заалдах журмаар гомдол гаргах хугацаа сэргээх тухай” захирамжийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлоор
Илтгэгч: Шүүгч Э.Лхагвасүрэн
Шийдвэрлэсэн байдал
ЗХШХШТХ-ийн 122 дугаар зүйлийн 122.6.1 дэх хэсэгт зааснаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисон.
7. Ж.Гандоржийн нэхэмжлэлтэй, Цагдаагийн ерөнхий газрын даргад холбогдох Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 577 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгч Ж.Гандоржийн давж заалдах гомдлоор
Илтгэгч: Шүүгч Л.Одбаатар
Шийдвэрлэсэн байдал
ЗХШХШТХ-ийн 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхисон.
8.“Цэнгэлдэх өргөө” СӨХ-ны нэхэмжлэлтэй, Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2025 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн “Хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай” 6142 дугаар захирамжийг нэхэмжлэгчийн гомдлоор
Илтгэгч: Шүүгч Э.Лхагвасүрэн
Шийдвэрлэсэн байдал
ЗХШХШТХ-ийн 122 дугаар зүйлийн 122.6.3 дах хэсэгт зааснаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгосон.
9.“Баянгол ресорт” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Оюуны өмчийн газрын даргад холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2025 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн “Хүсэлт шийдвэрлэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай” 6601 дүгээр захирамжийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гомдлоор
Илтгэгч: Шүүгч Э.Лхагвасүрэн
Шийдвэрлэсэн байдал
ЗХШХШТХ-ийн 122 дугаар зүйлийн 122.6.3 дах хэсэгт зааснаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгосон.
Шүүх хуралдааны тойм гаргасан:
Мэдээлэл лавлагааны мэргэжилтэн Б.Сэндэнхорол