-1

ШҮҮХ ХУРАЛДААНЫ ТОЙМ 2025.10.16

2025-10-16    |   89


2025 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Пүрэв гараг


08.30 цагаас


1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2025 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн “Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хүлээн авахаас татгалзаж, үлдэх шаардлагад бүрдүүлбэр хангах хугацаа тогтоох тухай” 6272 дугаар захирамжийг нэхэмжлэгч “Арш технологи” ХХК-ийн төлөөлөгчийн гомдлоор

Илтгэгч: шүүгч Г.Билгүүн

Шийдвэрлэсэн байдал

ЗХШХШТХ-ийн 122 дугаар зүйлийн 122.6.1 дэх хэсэгт зааснаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисон.                                            


2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2025 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн “Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай” 5985 дугаар захирамжийг нэхэмжлэгч “Алтайтаван богд хайрхан” ХХК-ийн төлөөлөгчийн гомдлоор

Илтгэгч: Шүүгч Л.Одбаатар

Шийдвэрлэсэн байдал

ЗХШХШТХ-ийн 122 дугаар зүйлийн 122.6.1 дэх хэсэгт зааснаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч “Алтайтаван богд хайрхан” ХХК-ийн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисон.


3. “Цэнгэлдэх өргөө” СӨХ-ны нэхэмжлэлтэй, Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2025 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн “Хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай” 6142 дугаар захирамжийг нэхэмжлэгчийн гомдлоор

Илтгэгч: шүүгч Э.Лхагвасүрэн

Шийдвэрлэсэн байдал

ЗХШХШТХ-ийн 96 дугаар зүйлийн 96.2 дахь хэсгийг баримтлан шүүх хуралдааныг хойшлуулсан.


4. “Ди Эс Пи” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 496 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Мягмардоржийн давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч М.Цэцэгмаа

Шийдвэрлэсэн байдал

ЗХШХШТХ-ийн 96 дугаар зүйлийн 96.2 дахь хэсгийг баримтлан шүүх хуралдааныг хойшлуулсан. 


10.30 цагаас


5. Ж.Гандоржийн нэхэмжлэлтэй, Цагдаагийн ерөнхий газрын даргад холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 577 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгч Ж.Гандоржийн давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч Л.Одбаатар

Шийдвэрлэсэн байдал

ЗХШХШТХ-ийн 80 дугаар зүйлийн 80.2 дахь хэсгийг баримтлан шүүх хуралдааныг хойшлуулсан.


6. “Далх хангай” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Архангай аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын газрын улсын байцаагчид холбогдох, Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 025 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлоор

Илтгэгч: Ерөнхий шүүгч Д.Баатархүү

Шийдвэрлэсэн байдал

ЗХШХШТХ-ийн 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан.                                                             


7. “Сайхан тэрх” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Архангай аймгийн Ихтамир сумын иргэдийн Төлөөлөгчдийн хуралд холбогдох, Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 24 дүгээр шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор

Илтгэгч: шүүгч Э.Лхагвасүрэн

Шийдвэрлэсэн байдал

ЗХШХШТХ-ийн 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисон.


8. “Эйч Ди Эс Юу” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Сангийн яам, Төрийн худалдан авах ажиллагааны газарт тус тус холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 575 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн давж заалдах гомдлоор

Илтгэгч: шүүгч Э.Лхагвасүрэн

Шийдвэрлэсэн байдал

ЗХШХШТХ-ийн 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисон.               


13.30 цагаас


9. Д.Ган-Оч нарын нэхэмжлэлтэй, нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн Замын хөгжлийн газрын дарга, Нийслэлийн ерөнхий архитекторт тус тус холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2025 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн “Хүсэлт шийдвэрлэж, шүүх хуралдааныг товлон зарлах тухай” 6222 дугаар захирамжийг нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын гомдлоор

Илтгэгч: Ерөнхий шүүгч Д.Баатархүү

Шийдвэрлэсэн байдал

ЗХШХШТХ-ийн 122 дугаар зүйлийн 122.6.1 дэх хэсэгт зааснаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын гомдлыг хангахгүй орхисон.


10. Ш.Цэрэнлхам нарын 13 иргэний нэхэмжлэлтэй, нийслэлийн Засаг дарга, Хот байгуулалт, хотын стандартын газарт тус тус холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 535 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгч нарын өмгөөлөгчийн давж заалдах гомдлоор

Илтгэгч: Ерөнхий шүүгч Д.Баатархүү

Шийдвэрлэсэн байдал

ЗХШХШТХ-ийн 96 дугаар зүйлийн 96.2 дахь хэсгийг баримтлан шүүх хуралдааныг хойшлуулсан. 


11. “Бат комплект” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Сангийн яам, Төрийн худалдан авах ажиллагааны газар, тус газрын Тендерийн үнэлгээний хороонд тус тус холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 558 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлоор

Илтгэгч: Ерөнхий шүүгч Д.Баатархүү

Шийдвэрлэсэн байдал

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч тус шүүхэд гаргасан гомдлоосоо татгалзсан.                     


12. “Дорнод гурил” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Дорнод аймгийн Засаг даргад холбогдох, Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 24 дүгээр шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч М.Цэцэгмаа

Шийдвэрлэсэн байдал

ЗХШХШТХ-ийн 96 дугаар зүйлийн 96.2 дахь хэсгийг баримтлан шүүх хуралдааныг хойшлуулсан.


13. “Талст молор” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 541 дүгээр шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Ганбаатарын давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч М.Цэцэгмаа

Шийдвэрлэсэн байдал

ЗХШХШТХ-ийн 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисон.                                     


Шүүх хуралдааны тойм гаргасан:

Мэдээлэл лавлагааны мэргэжилтэн Б.Сэндэнхорол

 

. . .

https://www2.sgc.gov.co/sgc/volcanes/Documents/phong-kham-nam-khoa-ha-noi.htm

https://www2.sgc.gov.co/sgc/volcanes/Documents/phong-kham-da-khoa-ha-noi.htm

https://www2.sgc.gov.co/sgc/volcanes/Documents/phong-kham-phu-khoa-ha-noi.htm

https://www2.sgc.gov.co/sgc/volcanes/Documents/kham-xuat-tinh-som-o-dau-ha-noi.htm

https://www2.sgc.gov.co/sgc/volcanes/VolcanNevadoRuiz/Paginas/Paginas/Garbagecan/chi-phi-kham-phu-khoa.htm

https://www2.sgc.gov.co/sgc/volcanes/VolcanNevadoRuiz/Paginas/Paginas/Garbagecan/chi-phi-kham-nam-khoa.htm

https://www2.sgc.gov.co/sgc/volcanes/Documents/chi-phi-kham-phu-khoa.html

https://www2.sgc.gov.co/sgc/volcanes/Documents/blog/hut-thai-co-dau-khong.htm

https://www2.sgc.gov.co/sgc/volcanes/Documents/chi-phi-chua-benh-lau-het-bao-nhieu-tien.htm

https://www2.sgc.gov.co/sgc/volcanes/Documents/blog/chi-phi-kham-nam-khoa.html

https://www2.sgc.gov.co/sgc/volcanes/Documents/blog/tu-van-benh-phu-khoa-voi-bac-si.htm

https://www2.sgc.gov.co/sgc/volcanes/VolcanCumbal/PublishingImages/Paginas/blog/cach-pha-thai-an-toan.htm