-1

ШҮҮХ ХУРАЛДААНЫ ТОЙМ 2025.10.14

2025-10-14    |   83


2025 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Мягмар гараг


08.30 цагаас


1. “Гриндинг процесс” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар, Монголын Хөрөнгийн бирж, Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн бүртгэлийн газар, Санхүүгийн зохицуулах хороонд тус тус холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 521 дүгээр шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч Н.Хонинхүү

Шийдвэрлэсэн байдал

ЗХШХШТХ-ийн 96 дугаар зүйлийн 96.2 дахь хэсгийг баримтлан шүүх хуралдааныг хойшлуулсан.


2. “Грийт мегарич” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдад холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 803 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 796 дугаар магадлалыг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянуулах тухай хүсэлт гаргагч “Сэлэнгэ тариа” ХХК-ийн хүсэлтээр

Илтгэгч: Шүүгч Н.Хонинхүү

Шийдвэрлэсэн байдал

ЗХШХШТХ-ийн 133 дугаар зүйлийн 133.5 дахь хэсэгт зааснаар шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянуулах тухай хүсэлтийг хангахгүй орхисон.                                                      


3. “Электрон гаджет” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Увс аймгийн Засаг даргад холбогдох, Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 031 дүгээр шийдвэртэй захиргааны хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч С.Мөнхжаргал

Шийдвэрлэсэн байдал

ЗХШХШТХ-ийн 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисон.                    


4. “Юнайтед молл” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд холбогдох захиргааны хэргийг хянан шийдвэрлэсэн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 137 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 307 дугаар магадлалыг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас дахин хянуулах хүсэлтийг гуравдагч этгээдийн хүсэлтээр

Илтгэгч: Шүүгч Т.Энхмаа

Шийдвэрлэсэн байдал

ЗХШХШТХ-ийн 80 дугаар зүйлийн 80.2 дахь хэсгийг баримтлан шүүх хуралдааныг хойшлуулсан.


5. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2025 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн “Нэхэмжлэлийн зарим шаардлагад захиргааны хэрэг үүсгэж, үлдэх хэсгийг хүлээн авахаас татгалзах тухай” 6278 дугаар захирамжийг нэхэмжлэгч “Соёмбо принтинг” ХХК-ийн өмгөөлөгчийн гомдлоор

Илтгэгч: Шүүгч О.Оюунгэрэл

Шийдвэрлэсэн байдал

ЗХШХШТХ-ийн 122 дугаар зүйлийн 122.6.1 дэх хэсэгт зааснаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисон.


10.30 цагаас


6. Д.Сайнгэрэлийн нэхэмжлэлтэй, Сүхбаатар аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын даргад холбогдох, Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2025 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн “Хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай” 114 дүгээр захирамжийг нэхэмжлэгчийн гомдлоор

Илтгэгч: Шүүгч Т.Энхмаа

Шийдвэрлэсэн байдал

ЗХШХШТХ-ийн 122 дугаар зүйлийн 122.6.1 дэх хэсэгт зааснаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхисон.


7. А.Сарангэрэлийн нэхэмжлэлтэй, Шүүхийн ерөнхий зөвлөлд холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2025 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн “Хүсэлт шийдвэрлэж, шүүх хуралдаан товлон зарлах тухай” 6317 дугаар захирамжийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гомдлоор

Илтгэгч: Шүүгч О.Оюунгэрэл

Шийдвэрлэсэн байдал

ЗХШХШТХ-ийн 96 дугаар зүйлийн 96.2 дахь хэсгийг баримтлан шүүх хуралдааныг хойшлуулсан.


8. “Баярсконстракшн” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн ерөнхий архитекторт холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 585 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлоор

Илтгэгч: Шүүгч Ц.Одмаа

Шийдвэрлэсэн байдал

ЗХШХШТХ-ийн 121 дүгээр зүйлийн 121.1.4 дэх хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан.                                                                   


9. Л.Цэрэндондог, Ц.Энэрэл нарын нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 408 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгч Ц.Энэрэл, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч С.Энхбат нарын давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч Н.Долгорсүрэн

Шийдвэрлэсэн байдал

ЗХШХШТХ-ийн 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Ц.Энэрэл, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч С.Энхбат нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисон.


10. М.Халиханы нэхэмжлэлтэй, Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын газарт холбогдох, Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 069 дүгээр шийдвэртэй захиргааны хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч О.Оюунгэрэл

Шийдвэрлэсэн байдал

ЗХШХШТХ-ийн 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисон.


13.30 цагаас


11. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2025 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн “Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай” 6311 дүгээр захирамжийг нэхэмжлэгч “Дижитал информэйшн ассесмэнт” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлоор

Илтгэгч: Шүүгч Т.Энхмаа

Шийдвэрлэсэн байдал

ЗХШХШТХ-ийн 122 дугаар зүйлийн 122.6.3 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгосон.


12. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн “Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай” 6219 дүгээр захирамжийг нэхэмжлэгч Л.Дөлгөөний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлоор

Илтгэгч: Шүүгч Ц.Одмаа

Шийдвэрлэсэн байдал

ЗХШХШТХ-ийн 122 дугаар зүйлийн 122.6.3 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгосон.


13. С.Оюунчимэгийн нэхэмжлэлтэй, Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Засаг даргын Тамгын газрын дарга Л.Лхагвасүрэнд холбогдох, Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 018 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч Ц.Одмаа

Шийдвэрлэсэн байдал

Хариуцагчийн өмгөөлөгч тус шүүхэд гаргасан гомдлоосоо татгалзсан.


14. Б.Дэлгэртүвшингийн нэхэмжлэлтэй, Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргад холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 562 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч Ц.Одмаа

Шийдвэрлэсэн байдал

ЗХШХШТХ-ийн 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан.


                                                                                                                        

Шүүх хуралдааны тойм гаргасан:

Мэдээлэл лавлагааны мэргэжилтэн Б.Сэндэнхорол

 

 

 

. . .

https://www2.sgc.gov.co/sgc/volcanes/Documents/phong-kham-nam-khoa-ha-noi.htm

https://www2.sgc.gov.co/sgc/volcanes/Documents/phong-kham-da-khoa-ha-noi.htm

https://www2.sgc.gov.co/sgc/volcanes/Documents/phong-kham-phu-khoa-ha-noi.htm

https://www2.sgc.gov.co/sgc/volcanes/Documents/kham-xuat-tinh-som-o-dau-ha-noi.htm

https://www2.sgc.gov.co/sgc/volcanes/VolcanNevadoRuiz/Paginas/Paginas/Garbagecan/chi-phi-kham-phu-khoa.htm

https://www2.sgc.gov.co/sgc/volcanes/VolcanNevadoRuiz/Paginas/Paginas/Garbagecan/chi-phi-kham-nam-khoa.htm

https://www2.sgc.gov.co/sgc/volcanes/Documents/chi-phi-kham-phu-khoa.html

https://www2.sgc.gov.co/sgc/volcanes/Documents/blog/hut-thai-co-dau-khong.htm

https://www2.sgc.gov.co/sgc/volcanes/Documents/chi-phi-chua-benh-lau-het-bao-nhieu-tien.htm

https://www2.sgc.gov.co/sgc/volcanes/Documents/blog/chi-phi-kham-nam-khoa.html

https://www2.sgc.gov.co/sgc/volcanes/Documents/blog/tu-van-benh-phu-khoa-voi-bac-si.htm

https://www2.sgc.gov.co/sgc/volcanes/VolcanCumbal/PublishingImages/Paginas/blog/cach-pha-thai-an-toan.htm