ЯПОНЫ АЙЧИ МУЖИЙН ӨМГӨӨЛӨГЧДИЙН ХОЛБООНЫ ТӨЛӨӨЛӨГЧИД ЗОЧИЛЛОО
2025-09-25 | 188Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд Япон Улсын Айчи мужийн Өмгөөлөгчдийн холбооны өмгөөлөгч Танабэ Масанори тэргүүтэй төлөөлөгчид зочиллоо.

Зочид төлөөлөгчдийг Тус шүүхийн Тамгын газрын дарга Д.Өнөржаргал угтан авч шүүхийн өдөр тутмын үйл ажиллагааны талаар мэдээлэл өгч, шүүх хуралдааны “Green Hall” танхимтай танилцууллаа.

Энэ үеэр Айчи мужийн Өмгөөлөгчдийн холбооны төлөөлөгчид Захиргааны шүүхийн онцлог, хэрэг маргааны талаар сонирхсон асуултдаа хариулт авсан юм.

Сонирхуулахад, Айчи мужийн Өмгөөлөгчдийн холбоо нь Япон Улсын Нагоя хотод байрладаг бөгөөд дотоод болон гадаадын өмгөөлөгчид, хуулийн мэргэжлийн корпорациудаас бүрддэг, Ичиномия, Ханда, Ниши-Микава, Хигаши-Микава гэсэн дөрвөн салбар нэгжтэй ажээ. Тус салбар бүрд нь тухайн бүс нутгийн иргэдэд хууль зүйн туслалцаа үзүүлэх Орон нутгийн Хууль зүйн зөвлөгөөний төвүүд ажилладаг байна. Мөн Хүний эрхийн хамгааллын хороо, Эрүүгийн хамгааллын хороо, Хэрэглэгчийн эрхийн хороо, Хүүхдийн эрхийн хороо, Олон Улсын харилцааны хороодтай ажээ.
