ШИНЭЭР ТОМИЛОГДСОН ШҮҮГЧ НАРТ ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ
2025-09-25 | 241Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2025 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 143 дугаар зарлигаар Лидагийн Одбаатар, Цогийн Одмаа, Баатарын Адьяасүрэн нарыг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд тус тус томиллоо.

Тус шүүхийн шүүгч, шүүхийн захиргааны ажилтнууд өнөөдөр шинээр томилогдсон шүүгч нарт хүндэтгэл үзүүлсэн юм.
Арга хэмжээний эхэнд тус шүүхийн Тамгын газрын дарга Д.Өнөржаргал Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийг уншиж сонордуулав. Ерөнхий шүүгч Д.Баатархүү шинээр томилогдсон шүүгч нарт баяр хүргэж, цаашдын ажилд нь амжилт хүслээ.


. . .