ШИЙДВЭРЛЭСЭН ХЭРГИЙН ТОЙМ 2025.07.31
2025-07-31 | 3392025 оны 07 дугаар сарын 31-ний өдөр Пүрэв гараг
08.30 цагаас
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2025 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн “Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай” 4470 дугаар захирамжийг нэхэмжлэгч Г.Дашдаржаагийн өмгөөлөгчийн гомдлоор
Илтгэгч: Шүүгч Г.Мөнхтулга
Шийдвэрлэсэн байдал
ЗХШХШТХ-ийн 122 дугаар зүйлийн 122.6.3 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хангасан.
2. Төрийн албаны зөвлөлийн нэхэмжлэлтэй, М.Маргад-Эрдэнэд холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2025 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн “Хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай” 4300 дугаар захирамжийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлоор
Илтгэгч: Шүүгч Г.Мөнхтулга
Шийдвэрлэсэн байдал
ЗХШХШТХ-ийн 122 дугаар зүйлийн 122.6.3 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангасан.
3. “Чэн юань Гү Жи” ГХОХХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 358 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлоор
Илтгэгч: Шүүгч Г.Мөнхтулга
Шийдвэрлэсэн байдал
ЗХШХШТХ-ийн 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисон.
4. Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн “Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай” 4450 дугаар захирамжийг нэхэмжлэгч Л.Төр-Одын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлоор
Илтгэгч: Шүүгч Н.Долгорсүрэн
Шийдвэрлэсэн байдал
ЗХШХШТХ-ийн 122 дугаар зүйлийн 122.6.2 дахь хэсэг зааснаар шүүгчийн захирамжид өөрчлөлт оруулсан.
5. “Амьд хууль төв” ТББ-ын нэхэмжлэлтэй Ашигт малтмал, газрын тосны газрын даргад холбогдох, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 20-ний өдрийн “Хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай” 4109 дүгээр захирамжийг нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гомдлоор
Илтгэгч: Шүүгч Н.Долгорсүрэн
Шийдвэрлэсэн байдал
ЗХШХШТХ-ийн 122 дугаар зүйлийн 122.6.3 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гомдлыг хангасан.
6. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2025 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн “Нэхэмжлэлийг хүлээн авахаас тухай” 4303 дугаар захирамжийг нэхэмжлэгч Б.Нарантуяагийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлоор
Илтгэгч: Шүүгч Г.Мөнхтулга
Шийдвэрлэсэн байдал
ЗХШХШТХ-ийн 122 дугаар зүйлийн 122.6.1 дэх хэсэг зааснаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисон.
10.30 цагаас
7. Д.Эрдэнэчимэгийн нэхэмжлэлтэй, Шүүхийн ерөнхий зөвлөл, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын даргад холбогдох Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 87 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Должиндэмидийн давж заалдах гомдлоор
Илтгэгч: Шүүгч А.Сарангэрэл
Шийдвэрлэсэн байдал
ЗХШХШТХ-ийн 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисон.
8. “Оргил МГЛ” ХХК-ийн нэхэмжлэлтэй, нийслэлийн Засаг даргад холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2025 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн “Хүсэлт шийдвэрлэх тухай” 4494 дүгээр захирамжийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гомдлоор
Илтгэгч: Шүүгч Г.Мөнхтулга
Шийдвэрлэсэн байдал
ЗХШХШТХ-ийн 122 дугаар зүйлийн 122.6.2 дахь хэсэг зааснаар шүүгчийн захирамжид өөрчлөлт оруулсан.
9. “Уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиник төв”-ийн менежментийн багийн ахлагч Ж.Хатанбаатарын нэхэмжлэлтэй Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга, Нийслэлийн өмчл хувьчлах комисст тус тус холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2025 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн “Нэхэмжлэгчийн нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, шүүх хуралдааныг хойшлуулах тухай” 4292 дугаар захирамжийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ганхуяагийн давж заалдах гомдлоор
Илтгэгч: Шүүгч А.Сарангэрэл
Шийдвэрлэсэн байдал
ЗХШХШТХ-ийн 122 дугаар зүйлийн 122.6.3 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангасан.
10. Ө.Ягаанцэцэгийн нэхэмжлэлтэй, Дархан-Уул аймаг дахь шүүхийн Тамгын газрын даргад холбогдох, Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 22 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг хариуцагчийн давж заалдах гомдлоор
Илтгэгч: Шүүгч Г.Мөнхтулга
Шийдвэрлэсэн байдал
ЗХШХШТХ-ийн 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисон.
11. “Талын гал” ХХК-ийн нэхэмжлэлтэй Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2025 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн “Хүсэлт шийдвэрлэх тухай” 4065 дугаар захирамжийг хариуцагчийн төлөөлөгч М.Энхтулга, гуравдагч этгээд “Энгүй тал” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Ариунболд нарын давж заалдах гомдлоор
Илтгэгч: Шүүгч А.Сарангэрэл
Шийдвэрлэсэн байдал
ЗХШХШТХ-ийн 80 дугаар зүйлийн 80.2 дахь хэсгийг баримтлан шүүх хуралдааныг хойшлуулсан.
13.30 цагаас
12. “Ахниет” ХХК-ийн нэхэмжлэлтэй Баян-Өлгий аймгийн Засаг даргад холбогдох, Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2025 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн “Нэхэмжлэлийн ихэсгэсэн шаардлагыг хүлээн авахаас татгалзах тухай” 254 дугаар захирамжийг нэхэмжлэгчийн төлөөлөгч Х.Аргоны давж заалдах гомдлоор, мөн шүүгчийн 2025 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн “Гуравдагч этгээдээр оролцуулахаас татгалзах тухай” 257 дугаар захирамжийг хүсэлт гаргагч Б.Серикжаны давж заалдах гомдлоор
Илтгэгч: Шүүгч А.Сарангэрэл
Шийдвэрлэсэн байдал
Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2025 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн “Нэхэмжлэлийн ихэсгэсэн шаардлагыг хүлээн авахаас татгалзах тухай” 254 дугаар захирамжийг ЗХШХШТХ-ийн 122 дугаар зүйлийн 122.6.1 дэх хэсэг зааснаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисон.
- 2025 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн “Гуравдагч этгээдээр оролцуулахаас татгалзах тухай” 257 дугаар захирамжийг ЗХШХШТХ-ийн 122 дугаар зүйлийн 122.6.3 дахь хэсэг зааснаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хүсэлт гаргагч Б.Серикжаны гомдлыг хангасан.
13. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2025 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн “Нэхэмжлэлийн зарим хэсэгт захиргааны хэрэг үүсгэж, үлдэх хэсгийг хүлээн авахаас татгалзах тухай” 4477 дугаар захирамжийг нэхэмжлэгч Б.Эрдэнэтунгалаг нарын гомдлоор
Илтгэгч: Шүүгч Н.Долгорсүрэн
Шийдвэрлэсэн байдал
ЗХШХШТХ-ийн 122 дугаар зүйлийн 122.6.1 дэх хэсэг зааснаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч нарын гомдлыг хангахгүй орхисон.
14. “Интерном” ХХК-ийн нэхэмжлэлтэй Ховд аймгийн Засаг дарга, Ховд аймгийн Засаг даргын Тамгын газар, Ховд аймгийн Худалдан авах ажиллагааны газарт тус тус холбогдох, Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2025 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн “Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” 167 дугаар захирамжийг нэхэмжлэгчийн төлөөлөгч Э.Зоригийн давж заалдах гомдлоор
Илтгэгч: Шүүгч А.Сарангэрэл
Шийдвэрлэсэн байдал
ЗХШХШТХ-ийн 122 дугаар зүйлийн 122.6.1 дэх хэсэг зааснаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисон.
15. Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн “Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай” 4368 дугаар захирамжийг нэхэмжлэгч Б.Ням-Очир нарын нэр бүхий 75 иргэний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Дүүрэнжаргалын гомдлоор
Илтгэгч: Шүүгч Н.Долгорсүрэн
Шийдвэрлэсэн байдал
ЗХШХШТХ-ийн 122 дугаар зүйлийн 122.6.3 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, нэхэмжлэгч Б.Ням-Очир нарын нэр бүхий 75 иргэний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Дүүрэнжаргалын гомдлыг хангасан.
16. “Хайрхан толгой коал” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Засаг дарга, иргэдийн Төлөөлөгчдийн хуралд холбогдох, Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 009 дүгээр шийдвэртэй захиргааны хэргийг хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлоор
Илтгэгч: Шүүгч Г.Мөнхтулга
Шийдвэрлэсэн байдал
ЗХШХШТХ-ийн 121 дүгээр зүйлийн 121.1.4 дэх хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан.
15.30 цагаас
17. “Кайлали” ХХК-ийн нэхэмжлэлтэй Төв аймгийн Аргалант сумын Засаг даргад холбогдох, Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2025 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн “Гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг хүлээн авахаас татгалзах тухай” 283 дугаар захирамжийг гуравдагч этгээд “Марс арвай” ХХК-ийн өмгөөлөгч Г.Жанчивын давж заалдах гомдлоор
Илтгэгч: Шүүгч А.Сарангэрэл
Шийдвэрлэсэн байдал
ЗХШХШТХ-ийн 122 дугаар зүйлийн 122.6.3 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, гуравдагч этгээд “Марс арвай” ХХК-ийн өмгөөлөгч Г.Жанчивын гомдлыг хангасан.
18. Г.Уранчимэгийн нэхэмжлэлтэй Нийслэлийн орон сууц хувьчлах товчоонд холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2025 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн “Нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, шүүх хуралдааныг товлох тухай” 4226 дугаар захирамжийг нэхэмжлэгч Г.Уранчимэгийн давж заалдах гомдлоор
Илтгэгч: Шүүгч А.Сарангэрэл
Шийдвэрлэсэн байдал
ЗХШХШТХ-ийн 122 дугаар зүйлийн 122.6.1 дэх хэсэг зааснаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхисон.
19. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2025 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн “Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай” 4348 дугаар захирамжийг нэхэмжлэл гаргагч Б.Батзаяагийн өмгөөлөгч Б.Гомбодоржийн давж заалдах гомдлоор
Илтгэгч: Шүүгч А.Сарангэрэл
Шийдвэрлэсэн байдал
ЗХШХШТХ-ийн 80 дугаар зүйлийн 80.2 дахь хэсгийг баримтлан шүүх хуралдааныг хойшлуулсан.
20. “И Си Си” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Татварын газрын татварын улсын байцаагч Б.Сувдаа, Б.Хишигжаргал нарт холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 330 дугаар шийдвэртэй захиргааны хариуцагч нарын давж заалдах гомдлоор
Илтгэгч: Шүүгч Н.Долгорсүрэн
Шийдвэрлэсэн байдал
Хариуцагч нар тус шүүхэд гаргасан давж заалдах гомдлоосоо татгалзсан.
21. “Рандошевал монгол” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Татварын ерөнхий газарт холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2025 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 4003 дугаар захирамжийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлоор
Илтгэгч: Шүүгч Г.Мөнхтулга
Шийдвэрлэсэн байдал
ЗХШХШТХ-ийн 122 дугаар зүйлийн 122.6.1 дэх хэсэг зааснаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисон.
Шүүх хуралдааны тойм гаргасан:
Мэдээлэл лавлагааны мэргэжилтэн Б.Сэндэнхорол