ЖУРМЫН ХЭРЭГЖИЛТИЙГ САЙЖРУУЛАХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАВ
2025-07-25 | 162Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 82 дугаар тогтоолоор баталсан “Шүүх хуралдаанд оролцогчийг зайнаас буюу цахимаар оролцуулах ажлыг зохион байгуулах журам”-ын хэрэгжилтийг сайжруулах, тус журмын хүрээнд шүүгчийн туслах, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нар хэрхэн уялдаа холбоотой ажиллах талаар чиглэл өгч, санал солилцлоо.

Сургалтыг тус шүүхийн шүүгчийн туслах Б.Болормаа удирдан явуулсан бөгөөд шүүгчийн туслах, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нар бүрэн хамрагдав.
Мөн энэ үеэр шинээр томилогдсон шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нарыг чадавхжуулах, хууль, дүрэм журамд заасан ажил үүргийг хэрэгжүүлэх, ажил үүргийг танилцуулж, хэрхэн хэрэгжүүлэх талаар арга зүйн зөвлөгөө өгсөн юм.


. . .