ШИНЭ АЛБАН ХААГЧДАД ЗОРИУЛСАН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2025-07-24 | 198Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Тамгын газраас албан хаагчдыг чадавхжуулах ажлын хүрээнд сургалтын төлөвлөгөө баталж, хэрэгжилтийг ханган ажиллаж байна. Батлагдсан төлөвлөгөөний дагуу Сул орон тоо нөхөх сонгон шалгаруулалтаар эрэмбэлэгдэж, томилогдсон шинэ албан хаагчдад зориулсан сургалт зохион байгууллаа.

Сургалтыг Мэдээлэл технологийн мэргэжилтэн О.Болорчулуу удирдан явуулсан бөгөөд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нар хамрагдав.
Энэ үеэр “Шүүх хуралдааны заалны болон шууд дамжуулалтын тоног төхөөрөмжийг журмын дагуу зөв ашиглах, шүүх хуралдааныг шууд дамжуулах болон шүүх хуралдааны үед хэргийн оролцогчдыг зайнаас буюу цахимаар оролцуулахад “zoom”-ыг програмыг хэрхэн зөв ашиглах талаар анхаарах асуудал, гардаг түгээмэл алдааны талаар мэдээлэл өгч, харилцан мэдээлэл солилцлоо.
