ТӨРИЙН ЖИНХЭНЭ АЛБАН ХААГЧИЙН ТАНГАРАГ ӨРГӨХ ЁСЛОЛЫН АЖИЛЛАГАА БОЛЛОО
2025-07-07 | 154Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2024 оны 84 дүгээр зарлигаар батлагдсан "Төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөх ёслолын журам"-ын дагуу өнөөдөр /2025.07.07/ Шүүхийн ерөнхий зөвлөлийн байранд Шүүхийн захиргааны ажилтнууд тангараг өргөлөө.

Шүүхийн Тамгын газрын нийт 116 захиргааны ажилтан тангараг өргөснийн нэг нь тус шүүхийн Тамгын газрын мэдээллийн технологийн мэргэжилтэн Очирсүхийн Болорчулуу байв.

Төрийн албанд тууштай, чин сэтгэлтэй, шударга ажиллаж, үнэ цэнтэй ажилтан байна гэдэгт итгэлтэй байна. Та бүхэндээ ажлын амжилт хүсэн ерөөе!
. . .