БНХАУ-ЫН ДЭЭД ШҮҮХИЙН ДЭРГЭДЭХ ШҮҮГЧДИЙН ҮНДЭСНИЙ КОЛЛЕЖИЙН ТӨЛӨӨЛӨГЧИД ЗОЧИЛЛОО
2025-07-02 | 80Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Дээд шүүхийн дэргэдэх Шүүгчдийн үндэсний коллежийн Дэд Ерөнхийлөгч, профессор Ху Тянь тэргүүтэй төлөөлөгчид зочиллоо.
Зочдыг тус шүүхийн Тамгын газрын дарга Д.Өнөржаргал, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын дарга Н.Батхүү, ШЕЗ-ийн Гадаад харилцаа, хамтын ажиллагааны газрын дарга Д.Мөнхбат болон албаны бусад хүмүүс угтан авч, шүүхийн үйл ажиллагаатай танилцуулав.
БНХАУ-ын талаас айлчиллын бүрэлдэхүүнд Ардын дээд шүүхийн Шүүх хэргийн академийн Судалгааны газрын дарга Шиэ Вэньшөн, Шүүгчдийн үндэсний коллежийн Сургалтын менежментийн газрын дэд дарга Сяо Жэньчи, Шүүгчдийн үндэсний коллежийн Иргэний болон арилжааны хэргийн сургалт, судалгааны газрын дэд дарга, профессор Ян Сяоли, Цахим сургалтын газрын дэд дарга Лью Фан, Өвөр Монгол дахь салбарын захирал Жан Юнгуан нар багтсан юм.
Уулзалтын үеэр Тамгын газрын дарга Д.Өнөржаргал зочдод хүндэтгэл үзүүлээд Шүүхийн ерөнхий зөвлөл, БНХАУ-ын Ардын дээд шүүхийн дэргэдэх Үндэсний шүүгчдийн коллежийн хамтарсан сургалт болон шүүхийн үйл ажиллагаатай танилцсан сайн туршлагыг Монгол Улсын шүүхийн нээлттэй, ил тод байдлыг хангах, шүүхэд итгэх иргэдийн итгэлийг нэмэгдүүлэх, эрх зүйн боловсролыг нэмэгдүүлэхдээ шүүхийн цахимжилт, шинэтгэлтэй уялдуулан өөрийн шүүхэд хэрэгжүүлсэн ажлуудаа танилцуулсан юм.