ШИЙДВЭРЛЭСЭН ХЭРГИЙН ТОЙМ 2025.06.19
2025-06-19 | 1102025 оны 06 дугаар сарын 19-ний өдөр Пүрэв гараг
08.30 цагаас
1. Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2025 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн “Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай” 088 дугаар захирамжийг нэхэмжлэгч Л.Бат-Очирын гомдлоор
Илтгэгч: Ерөнхий шүүгч Д.Баатархүү
Шийдвэрлэсэн байдал
ЗХШХШТХ-ийн 122 дугаар зүйлийн 122.6.1 дэх хэсэг зааснаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхисон.
2. Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор П.Нарантуяагийн гомдолтой, Өвөрхангай аймгийн Хархорин сумын Онцгой байдлын хэлтсийн эрх бүхий албан тушаалтан, гал түймрийн улсын байцаагч, хошууч Г.Балжинямд холбогдох, Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатын шүүхийн шүүгчийн 2025 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн “Прокурорын дүгнэлтийг хүлээн авахаас татгалзах тухай” 032 дугаар захирамжийг Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор П.Нарантуяагийн гомдлоор
Илтгэгч: Шүүгч Ц.Сайхантуяа
Шийдвэрлэсэн байдал
ЗХШХШТХ-ийн 122 дугаар зүйлийн 122.6.1 дэх хэсэг зааснаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор П.Нарантуяагийн гомдлыг хангахгүй орхисон.
3. “Шаманистик” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яаманд холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 239 дүгээр шийдвэртэй захиргааны хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор
Илтгэгч: Шүүгч О.Оюунгэрэл
Шийдвэрлэсэн байдал
ЗХШХШТХ-ийн 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисон.
4. А.Бямбажаргалын нэхэмжлэлтэй, Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын Чанарын хяналтын газрын улсын байцаагчид холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 373 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор
Илтгэгч: Шүүгч Ц.Сайхантуяа
Шийдвэрлэсэн байдал
ЗХШХШТХ-ийн 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан.
5. “Мөнгөнхөдөлгүүр” ХХК-ийн нэхэмжлэлтэй, “Дулааны дөрөвдүгээр цахилгаан станц” ТӨХК, Тендерийн үнэлгээний хороонд тус тус холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 326 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор
Илтгэгч: Ерөнхий шүүгч Д.Баатархүү
Шийдвэрлэсэн байдал
ЗХШХШТХ-ийн 96 дугаар зүйлийн 96.2 дахь хэсгийг баримтлан шүүх хуралдааныг хойшлуулсан.
10.30 цагаас
6. Ж.Пүрэвээгийн нэхэмжлэлтэй, нийслэлийн Засаг дарга, Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга нарт холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2025 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн “Хүсэлт шийдвэрлэж, шүүх хуралдааныг хойшлуулах тухай” 3505 дугаар захирамжийг хүсэлт гаргагч Г.Уламбаярын гомдлоор
Илтгэгч: Ерөнхий шүүгч Д.Баатархүү
Шийдвэрлэсэн байдал
ЗХШХШТХ-ийн 80 дугаар зүйлийн 80.2 дахь хэсгийг баримтлан шүүх хуралдааныг хойшлуулсан.
7. Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор П.Нарантуяагийн гомдолтой, Өвөрхангай аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын геодези зураг зүйн газрын хяналтын улсын байцаагч Г.Ариунболдод холбогдох, Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2025 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн “Прокурорын дүгнэлтийг хүлээн авахаас татгалзах тухай” 034 дүгээр захирамжийг эс зөвшөөрч гаргасан Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор П.Нарантуяагийн гомдлоор
Илтгэгч: Шүүгч О.Оюунгэрэл
Шийдвэрлэсэн байдал
ЗХШХШТХ-ийн 122 дугаар зүйлийн 122.6.1 дэх хэсэг зааснаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор П.Нарантуяагийн гомдлыг хангахгүй орхисон.
8. “МВС групп” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Гаалийн ерөнхий газарт холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 296 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор
Илтгэгч: Ерөнхий шүүгч Д.Баатархүү
Шийдвэрлэсэн байдал
ЗХШХШТХ-ийн 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисон.
9. Б.Анхбаярын гомдолтой, Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Төрийн нарийн бичгийн даргад холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 363 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлоор
Илтгэгч: Шүүгч Ц.Сайхантуяа
Шийдвэрлэсэн байдал
ЗХШХШТХ-ийн 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисон.
10. Ц.Эрдэнэсүрэнгийн нэхэмжлэлтэй, Дундговь аймгийн Засаг даргад холбогдох, Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 003 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор
Илтгэгч: Шүүгч О.Оюунгэрэл
Шийдвэрлэсэн байдал
ЗХШХШТХ-ийн 121 дүгээр зүйлийн 121.1.4 дэх хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан.
13.30 цагаас
11. Н.Намхайбаатарын нэхэмжлэлтэй, Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын Засаг даргын Тамгын газрын даргад холбогдох, Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 104 дүгээр “Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай” захирамжийг нэхэмжлэгчийн гомдлоор
Илтгэгч: Шүүгч Ц.Сайхантуяа
Шийдвэрлэсэн байдал
ЗХШХШТХ-ийн 122 дугаар зүйлийн 122.6.3 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгосон.
12. Б.Ариунаагийн нэхэмжлэлтэй, Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн Хувь хүний орлогын албан татварын тасгийн татварын улсын байцаагч О.Пүрэвдуламд холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 385 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор
Илтгэгч: Шүүгч О.Оюунгэрэл
Шийдвэрлэсэн байдал
ЗХШХШТХ-ийн 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисон.
13. Б.Мөнхтуяагийн нэхэмжлэлтэй, Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн татварын хэлтсийн татварын улсын байцаагч Ж.Сайнсанаад холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 378 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг хариуцагчийн давж заалдах гомдлоор
Илтгэгч: Шүүгч О.Оюунгэрэл
Шийдвэрлэсэн байдал
ЗХШХШТХ-ийн 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисон.
14. “Айдакс” ХХК-ийн гомдолтой, Санхүүгийн зохицуулах хорооны Хяналт, шалгалт, зохицуулалтын газрын Мөнгө угаахтай тэмцэх албаны хянан шалгагч, улсын байцаагчид холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 331 дүгээр шийдвэртэй захиргааны хэргийг гомдол гаргагчийн өмгөөлөгч нарын давж заалдах гомдлоор
Илтгэгч: Шүүгч О.Оюунгэрэл
Шийдвэрлэсэн байдал
ЗХШХШТХ-ийн 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, гомдол гаргагчийн өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисон.
15.30 цагаас
15. “Макс повер тех” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Өмнөговь аймгийн Татварын газрын Хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагчид холбогдох, Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 006 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор
Илтгэгч: Шүүгч Н.Долгорсүрэн
Шийдвэрлэсэн байдал
ЗХШХШТХ-ийн 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисон.
16. “Оргил МГЛ” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн “Хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай” 3526 дугаар захирамжийг нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гомдлоор
Илтгэгч: Шүүгч Н.Долгорсүрэн
Шийдвэрлэсэн байдал
ЗХШХШТХ-ийн 122 дугаар зүйлийн 122.6.3 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгосон.
17. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2025 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн “Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай” 3629 дугаар захирамжийг нэхэмжлэгч “Санчир-Ундрах” ХХК-ийн төлөөлөгчийн гомдлоор
Илтгэгч: Шүүгч Т.Энхмаа
Шийдвэрлэсэн байдал
ЗХШХШТХ-ийн 122 дугаар зүйлийн 122.6.3 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгосон.
18. Г.Оюундарийн нэхэмжлэлтэй, Өвөрхангай аймгийн Сант сумын Улаан-Овоо 3-р багийн иргэдийн Нийтийн Хуралд холбогдох, Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 005 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлоор
Илтгэгч: Шүүгч Т.Энхмаа
Шийдвэрлэсэн байдал
ЗХШХШТХ-ийн 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисон.
Шүүх хуралдааны тойм гаргасан:
Мэдээлэл лавлагааны мэргэжилтэн Б.Сэндэнхорол