Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
Шүүх хуралдааны зар 2024-05-21

Шүүх хуралдааны зар 2024-05-21

2024-05-17   |   Админ   |   203   |  

ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН ДАВЖ ЗААЛДАХ

ШАТНЫ ШҮҮХИЙН ШҮҮХ ХУРАЛДААНЫ ЗАР

 

2024 оны 05 дугаар сарын 21-ний өдөр

Мягмар гараг

08.30 цагаас

1. “Эс Эм Ай” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 0227 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч Т.Энхмаа


2. “Апекс металс” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмал газрын тосны газарт холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 118 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг хариуцагч болон итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч Э.Лхагвасүрэн


3. О.Оюунгэрэлийн нэхэмжлэлтэй, Говь-Алтай аймгийн Засаг даргад холбогдох, Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 008 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч З.Ганзориг


4. Ө.Оюун-Эрдэнэ, Э.Номин-Эрдэнэ нарын нэхэмжлэлтэй, Санхүүгийн зохицуулах хорооны ахлах хянан шалгагч Ш.Ганхуягт холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 0188 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч З.Ганзориг


10.30 цагаас

5. Н.Баатарчулуун нарын нэр бүхий 8 иргэний нэхэмжлэлтэй, Сүхбаатар дүүргийн Засаг дарга, Сүхбаатар дүүргийн Газар зохион байгуулалтын албаны даргад тус тус  холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн “Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хүлээн авахаас татгалзаж, хүсэлт шийдвэрлэх тухай” 3887 дугаар захирамжийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлоор

Илтгэгч: Шүүгч З.Ганзориг


6. М.Алтанцэцэгийн нэхэмжлэлтэй, Төрийн албаны зөвлөлийн Дорнод аймаг дахь салбар зөвлөлд холбогдох Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 007 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч Т.Энхмаа


7. Д.Сүнжидмаагийн нэхэмжлэлтэй, Булган аймгийн Могод сумын Засаг даргад холбогдох, Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн “Хүсэлт шийдвэрлэх тухай” 0063 дугаар захирамжийг гуравдагч этгээд “Хамниган” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлоор

Илтгэгч: Шүүгч Т.Энхмаа


8. Ц.Батхишигийн нэхэмжлэлтэй, Ховд аймгийн Жаргалант сумын Засаг дарга, Ховд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдох, Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн 013 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгч болон нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч Т.Энхмаа


13.30 цагаас

9. Б.Отгонбаярын нэхэмжлэлтэй, Сэлэнгэ аймгийн Мандал сумын Засаг даргын Тамгын газрын даргад холбогдох Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 9 дүгээр шийдвэртэй захиргааны хэргийг гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Энхтайваны давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч Э.Лхагвасүрэн


10. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн “Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай” 3871 дүгээр захирамжийг Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын Шүүхэд төрийг төлөөлөх ажил хариуцсан ахлах Прокурор П.Ганбаатарын гомдлоор

Илтгэгч: Шүүгч Т.Энхмаа


11. Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн “Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай” 152 дугаар захирамжийг “Гэгээн цайдам” ХХК-ийн төлөөлөгч Д.Мөнхбатын гомдлоор

Илтгэгч: Шүүгч Э.Лхагвасүрэн


12. “Ди Си Юу зон” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Орхон аймгийн Эрүүл мэндийн газрын Эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын ахлах байцаагчид холбогдох Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 12 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч О.Оюунгэрэл


15.30 цагаас

13. “Заан фүүдс” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Оюуны өмчийн газарт холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 0110 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч З.Ганзориг


14. “Эрдэсналайх” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн “Хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай” 3576 дугаар захирамжийг нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Сампилноров, өмгөөлөгч Н.Тэрбиш нарын гомдлоор

Илтгэгч: Шүүгч Э.Лхагвасүрэн


15. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн “Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай” 0996 дугаар захирамжийг нэхэмжлэгч “Эрх чөлөөг хэрэгжүүлэгч нам”-ын дарга Ш.Төмөрсүхийн гомдлоор

Илтгэгч: Шүүгч Т.Энхмаа

 

 

Энэхүү шүүх хуралдааны зарыг www.admincourt2.gov.mn-ээс үзнэ үү.

Шүүх хуралдааны зар гаргасан: Мэдээлэл лавлагааны мэргэжилтэн             Б.Мөнх-Өлзий