Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
ШҮҮХ ХУРАЛДААНЫ 14 ХОНОГИЙН ТОЙМ МЭДЭЭЛЭЛ /2023.12.04-2023.12.15/

ШҮҮХ ХУРАЛДААНЫ 14 ХОНОГИЙН ТОЙМ МЭДЭЭЛЭЛ /2023.12.04-2023.12.15/

2023-12-18   |   Админ   |   221   |  

      Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх 2023 оны 12 дугаар сарын 04-ний өдрөөс 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн хугацаанд нийт 92 хэргийг хянан хэлэлцэхээр шүүх хуралдаан товлон зарласнаас 30 хэрэг хэргийн оролцогчдын хүсэлтээр хойшилж, 62 хэргийг хянан хэлэлцсэн.

     Хянан хэлэлцсэн 62 болон шүүх хуралдаанаар орж хойшилсон 7, нийт 62 шүүх хуралдаанаас 35 хуралдаан танхимаар, 11 хуралдаан цахимаар, 16 хуралдаан хосолсон /танхим, цахимаар/ байдлаар явагдсан байна.

     Нийт 62 шүүх хуралдаанд оролцсон 185 хэргийн оролцогчоос танхимаар 133, цахимаар 52 иргэн оролцсон байна.


Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Тамгын газар

2023.12.18