Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
ШҮҮХ ХУРАЛДААНЫ ЗАР 2023-09-12

ШҮҮХ ХУРАЛДААНЫ ЗАР 2023-09-12

2023-09-08   |   Админ   |   302   |  

ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН ДАВЖ ЗААЛДАХ

ШАТНЫ ШҮҮХИЙН ШҮҮХ ХУРАЛДААНЫ ЗАР


2023 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр Мягмар гараг


08.30 цагаас


1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн “Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай” 6747 дугаар захирамжийг нэхэмжлэгч “Монголиан нэшнл коал корпорэйшн” ХХК-ийн төлөөлөгчийн гомдлоор

Илтгэгч: Шүүгч Н.Хонинхүү

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн “Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай” 6935 дугаар захирамжийг нэхэмжлэгч “Талын хишиг майнинг” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлоор

Илтгэгч: Шүүгч Н.Долгорсүрэн

3. Нийслэл дэх  захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 6419 дүгээр “Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” захирамжийг нэхэмжлэгч “Ньютерравокс” ХХК-ийн төлөөлөгчийн гомдлоор

Илтгэгч: Шүүгч С.Мөнхжаргал

4. С.Төгсбатын нэхэмжлэлтэй, Жижиг дунд үйлдвэрийн газрын даргад холбогдох Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 565 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч С.Мөнхжаргал                                                                

5. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн “Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай” 6829 дугаар захирамжийг нэхэмжлэл гаргагч Улсын ерөнхий прокурорын газрын шүүхэд Төрийг төлөөлөх хэлтсийн Төр нийтийн ашиг сонирхлыг хамгаалах албан дарга, ахлах прокурор, нийслэлийн Прокурорын газрын шүүхэд Төрийг төлөөлөх хэлтсийн Төр, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах ажил хариуцсан хяналтын прокурор нарын гомдлоор

Илтгэгч: Шүүгч Б.Тунгалагсайхан


10.30 цагаас


6. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн “Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай” 6924 дүгээр захирамжийг нэхэмжлэгч “Темпланд” ХХК-ийн өмгөөлөгчийн гомдлоор

Илтгэгч: Шүүгч Н.Долгорсүрэн

7. Ц.Амаргэрэлийн нэхэмжлэлтэй, Шүүхийн ерөнхий зөвлөлд холбогдох Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 597 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч С.Мөнхжаргал

8. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн “Нэхэмжлэл гаргах хугацаа сэргээлгэх хүсэлтийг хэрэгсэхгүй болгох тухай” 7000 дугаар захирамжийг хүсэлт гаргагч Н.Эрхэмбаярын гомдлоор

Илтгэгч: Шүүгч Б.Тунгалагсайхан

9. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн “Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай” 6257 дугаар захирамжийг нэхэмжлэгч Л.Отгонбаярын гомдлоор

Илтгэгч: Шүүгч Т.Энхмаа


13.30 цагаас


10. “Од групп” ХХК нэхэмжлэлтэй, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын ахлах байцаагч Х.Орхонд холбогдох Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 586 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч Д.Оюумаа                                                                        

11. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн “Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай” 6838 дугаар захирамжийг нэхэмжлэгч “Тунамал арвижих өргөө” ХХК-ийн гомдлоор

Илтгэгч: Шүүгч Д.Оюумаа

12. “Монгол газар” ХХК-д томилогдсон дампуурлын хэрэг гүйцэтгэгчийн нэхэмжлэлтэй, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтэст тус тус холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 125 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 332 дугаар магадлалыг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас дахин хянуулах нэхэмжлэгчийн

Илтгэгч: Шүүгч Б.Тунгалагсайхан

13. Ц.Батбаатарын нэхэмжлэлтэй, Төв аймгийн Баянцогт сумын Засаг даргад холбогдох, Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 23 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн

Илтгэгч: Шүүгч Н.Хонинхүү                                                                                     

14. “Эм Эн Жи Ар ресурс” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын тосны газарт холбогдох Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 562 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг хариуцагчийн давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч С.Мөнхжаргал


15.30 цагаас


15. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн “Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзах тухай” 6886 дугаар захирамжийг нэхэмжлэгч Ө.Цэвээний давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч С.Мөнхжаргал

16. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн “Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзах тухай” 6690 дугаар захирамжийг нэхэмжлэгч Л.Гэрэлмаагийн гомдлоор

Илтгэгч: Шүүгч Н.Хонинхүү

17. “Гурван хайрханы асар” ХХК нэхэмжлэлтэй, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад тус тус холбогдох Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 591 дүгээр шийдвэртэй захиргааны хэргийг хариуцагч Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч Д.Оюумаа                                                  

18. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн “Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай” 6799 дүгээр захирамжийг нэхэмжлэгч Монгол Улсын ерөнхий прокурорын газрын Шүүхэд төрийг төлөөлөх хэлтсийн Төр, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах албаны дарга, ахлах прокурор Д.Сарантуяа, Нийслэлийн Прокурорын газрын Шүүхэд төрийг төлөөлөх хэлтсийн Төр, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах ажил хариуцсан хяналтын прокурор Ш.Сувд-Эрдэнэ нарын давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч С.Мөнхжаргал

                                                                      

 

Энэхүү шүүх хуралдааны зарыг www.admincourt2.gov.mn-ээс үзнэ үү.

Шүүх хуралдааны зар гаргасан: Мэдээлэл лавлагааны мэргэжилтэн        А.Алимаа