2023-09-01 | Админ | 306 | Tweet
ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН ДАВЖ ЗААЛДАХ
ШАТНЫ ШҮҮХИЙН ШҮҮХ ХУРАЛДААНЫ ЗАР
2023 оны 9 дүгэр сарын 06-ны өдөр Лхагва гараг
08.30 цагаас
1. Цэдэнхүүгийн нэхэмжлэлтэй, Хил хамгаалахын Ерөнхий газар, Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст тус тус холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 5 дугаар сарын 2-ны өдрийн 406 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор
Илтгэгч: Шүүгч Э.Лхагвасүрэн
2. “Эрдэнэтийн дулааны цахилгаан станц” ТӨХК-ийн нэхэмжлэлтэй, Орхон аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч Д.Эрдэнэбаярт холбогдох, Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дүгээр сарын 30-ны өдрийн 0022 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, түүний өмгөөлөгч болон гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, түүний өмгөөлөгчийн гомдлоор
Илтгэгч: Шүүгч Н.Хонинхүү
3. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын нэхэмжлэлтэй, Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого, хяналтын газрын татварын улсын байцаагч нарт холбогдох Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 0432 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор
Илтгэгч: Шүүгч Э.Лхагвасүрэн
10.30 цагаас
4. Б.Төгсөөгийн нэхэмжлэлтэй, Татварын ерөнхий газрын дарга, Сангийн яамны дэргэдэх Төрийн албаны салбар зөвлөлд тус тус холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 919 дүгээр шийдвэртэй захиргааны хэргийг хариуцагч Татварын ерөнхий газрын даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч, гуравдагч этгээд нарын давж заалдах гомдлоор
Илтгэгч: Шүүгч Э.Лхагвасүрэн
5. Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн нэхэмжлэлтэй, Говьсүмбэр аймгийн Засаг даргад холбогдох, Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дүгээр сарын 07-ны өдрийн 05 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлоор
Илтгэгч: Шүүгч О.Оюунгэрэл
6. Э.Ганбатын нэхэмжлэлтэй, Авлигатай тэмцэх газрын даргад холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 540 дүгээр шийдвэртэй захиргааны хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гомдлоор
Илтгэгч: Шүүгч Н.Долгорсүрэн
7. Д.Дашбатын гомдолтой, Төв аймгийн Лүн сумын Байгаль орчны хяналтын улсын байцаагч Н.Батцэцэгт холбогдох, Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 17 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг хариуцагчийн давж заалдах гомдлоор
Илтгэгч: Шүүгч Э.Лхагвасүрэн
8. “Говь интернэшнл” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Төв аймгийн Сэргэлэн сумын Засаг даргад холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дүгээр сарын 21-ний өдрийн 24 дүгээр шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгч нарын гомдлоор
Илтгэгч: Шүүгч Д.Оюумаа
13.30 цагаас
9. Т.Баасанцэцэгийн нэхэмжлэлтэй, Төрийн албаны зөвлөлийн Боловсрол, шинжлэх ухааны яамны дэргэдэх салбар зөвлөлд холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 409 дүгээр шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлоор
Илтгэгч: Шүүгч Н.Долгорсүрэн
10. Б.Батжаргалын нэхэмжлэлтэй, Дорнод аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт холбогдох, Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 28 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгчийн гомдлоор
Илтгэгч: Шүүгч Н.Долгорсүрэн
11. Т.Жанболатын нэхэмжлэлтэй, Монгол улсын Дотоодын цэргийн командлагчид холбогдох Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 587 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг хариуцагчийн
Илтгэгч: Шүүгч Д.Оюумаа
12. “Итирнатитур” ХХК-иудын нэхэмжлэлтэй, Гаалийн ерөнхий газрын даргад холбогдох захиргааны хэргийг анхан шатны журмаар
Даргалагч: Шүүгч С.Мөнхжаргал
15.30 цагаас
13. “Тэлмэг тэнгэр трейд” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Байгаль, орчин аялал жуулчлалын сайдад холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн “Давж заалдах гомдол гаргах хугацаа сэргээлгэх хүсэлт шийдвэрлэх тухай” 6455 дугаар захирамжийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлоор
Илтгэгч: Шүүгч О.Оюунгэрэл
14. “Эрбжэр” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 531 дүгээр шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлоор
Илтгэгч: Шүүгч Н.Долгорсүрэн
15. “Молор трейд” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Архангай аймгийн Засаг даргад холбогдох, Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 11 дүгээр шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлоор
Илтгэгч: Шүүгч Т.Энхмаа
16. Ж.Энхтөмөрийн гомдолтой, Төв аймгийн Лүн сумын Байгаль орчны хяналтын улсын байцаагч Н.Батцэцэгт холбогдох, Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 18 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг хариуцагчийн гомдлоор
Илтгэгч: Шүүгч Т.Энхмаа
17. “Зосхаус” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 471 дүгээр шийдвэртэй захиргааны хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлоор
Илтгэгч: Шүүгч Н.Хонинхүү
Энэхүү шүүх хуралдааны зарыг www.admincourt2.gov.mn-ээс үзнэ үү.
Шүүх хуралдааны зар гаргасан: Мэдээлэл лавлагааны мэргэжилтэн А.Алимаа