Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
Шүүх хуралдаан хойшилсон шалтгаан, нөхцөлийг тодорхойлох судалгаа авч байна

Шүүх хуралдаан хойшилсон шалтгаан, нөхцөлийг тодорхойлох судалгаа авч байна

2023-07-17   |   Админ   |   215   |  

Шүүхийн ерөнхий зөвлөлийн Шүүхийн захиргааны сургалт, судалгааны төвөөс шүүх хуралдаан хойшилсон шалтгаан, нөхцөлийг тодорхойлох судалггаа авч байна.

Судалгаанд оролцохдоо Шүүхийн ерөнхий зөвлөлийн www.judcouncil.mn домайн хаяг бүхий цахим хуудаст байрлах QR кодыг уншуулж эсвэл шууд тухайн код хэсэгт дарснаар асуулга өгөх боломжтой.


 Шүүхийн захиргааны сургалт, судалгааны төв