Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
“НЭЭЛТТЭЙ ШҮҮХ ӨДӨРЛӨГ” ҮРГЭЛЖИЛСЭЭР....

“НЭЭЛТТЭЙ ШҮҮХ ӨДӨРЛӨГ” ҮРГЭЛЖИЛСЭЭР....

2023-06-02   |   Админ   |   323   |  

       Тус шүүхийн Тамгын газраас “2023 оны гүйцэтгэлийн төлөвлөгөө”-нд тусгасан ажил болон, Шүүхийн ерөнхий зөвлөлийн гүйцэтгэх нарийн бичгийн даргын 2023 оны А/45 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан удирдамжийн хүрээнд “Нээлттэй шүүх” өдөрлөгийг зохион байгууллаа.

       “Нээлттэй шүүх” өдөрлөгт Нийслэлийн ерөнхий боловсролын 3 дугаар сургуулийн төгсөх ангийн Бямбасүрэн багш, эрх зүйн чиглэлээр суралцах хүсэлт, сонирхолтой сурагчдын хамт ирж, шүүхийн үйл ажиллагаа, онцлог, бүтэц, зохион байгуулалт, шүүх хуралдааны ногоон танхимтай танилцууллаа.

       Мөн сурагчдад шүүхийн Тамгын газрын дарга Д.Өнөржаргал “Шүүхийн тухай ойлголт, Шүүхийн эрхэм зорилго хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээн эдлүүлэхэд чиглэх нь”, “Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн оролцоо”, “Мэргэжил сонголт” сэдвүүдээр танилцуулга хийж,  харилцан яриа өрнүүллээ.

 

       Өдөрлөгт оролцсон төгсөх ангийн сурагчид шүүгчийн туслахаас мэргэжил сонголтод анхаарах зүйлсийн талаар зөвлөгөө мэдээлэл авснаас гадна “шүүхийн үйлчилгээтэй танилцсандаа баяртай байгаагаа бөгөөд иргэдийн төлөөлөгчөөр сонгогдвол хэрхэн оролцох талаарх ойлголт авсан тул заавал оролцох болно” гэсээр буцлаа.

    


ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР

2023.06.02