2023-06-02 | Админ | 272 | Tweet
ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН ДАВЖ ЗААЛДАХ
ШАТНЫ ШҮҮХИЙН ШҮҮХ ХУРАЛДААНЫ ЗАР
2023 оны 6 дугаар сарын 07-ны өдөр Лхагва гараг
08.30 цагаас
1. “Газрын эзэн баян зүрх” ЗБН-ын нэхэмжлэлтэй, Хот байгуулалт, хөгжлийн газарт холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн “Хүсэлт шийдвэрлэж, шүүх хуралдааныг товлон зарлах тухай” 4193 дугаар захирамжийг гуравдагч этгээдүүдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гомдлоор
Илтгэгч: Шүүгч Э.Лхагвасүрэн
2. З.Ганбат нарын нэхэмжлэлтэй, Нийслэлийн засаг дарга, Сонгинохайрхан дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хуралд холбогдох Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн “Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай” 4110 дугаар захирамжийг нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлоор
Илтгэгч: Шүүгч Н.Хонинхүү
3. П.Анхтуяагийн нэхэмжлэлтэй, Хөдөлмөр, халамж үйлчилгээний ерөнхий газар, Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч Ю.Аюушд холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 386 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор
Илтгэгч: Шүүгч Э.Лхагвасүрэн
4. Д.Бүдбазар нарын нэхэмжлэлтэй, Завхан аймгийн Засаг даргад холбогдох Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 13 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор
Илтгэгч: Шүүгч Н.Хонинхүү
5. “Сити баз консалтинг” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Нийтийн тээврийн газар, нийслэлийн Засаг даргад тус тус холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 306 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын давж заалдах гомдлоор
Илтгэгч: Шүүгч Э.Лхагвасүрэн
6. “Аригшан” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Хүнс, хөдөө аж ахуйн хөнгөн үйлдвэрийн яам, “CW-6 Услалтын системийг шинэчлэн сайжруулах барилгын Ногоон хашаа дэд төсөл” Улиастай Завхан ХНҮБУХААТ/202105007/01/01 тоот тендерийг сонгон шалгаруулах Тендерийн үнэлгээний хороонд тус тус холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 128/ШШ2023/0359 дүгээр шийдвэртэй захиргааны хэргийг хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчид болон гуравдагч этгээд, түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлоор
Илтгэгч: Шүүгч Э.Лхагвасүрэн
10.30 цагаас
7. “Эс Жи Би Юу” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 323 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах гомдлоор
Илтгэгч: Шүүгч Н.Хонинхүү
8. А.Алмагүлийн нэхэмжлэлтэй, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Засаг даргад холбогдох Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 13 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах гомдлоор
Илтгэгч: Шүүгч Н.Хонинхүү
9. “Ондо” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Харилцаа холбооны зохицуулах хороонд холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 335 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор
Илтгэгч: Шүүгч Т.Энхмаа
10. “Ти Би Эф энержи зуун” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Эрчим хүчний зохицуулах хороонд холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 15 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын давж заалдах гомдлоор
Илтгэгч: Шүүгч Н.Хонинхүү
Энэхүү шүүх хуралдааны зарыг www.admincourt2.gov.mn-ээс үзнэ үү.
Шүүх хуралдааны зар гаргасан: Мэдээлэл лавлагааны мэргэжилтэн А.Алимаа