Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
ШИЙДВЭРЛЭСЭН ХЭРГИЙН ТОЙМ 2023-5-30

ШИЙДВЭРЛЭСЭН ХЭРГИЙН ТОЙМ 2023-5-30

2023-05-30   |   Админ   |   233   |  

ШИЙДВЭРЛЭСЭН ХЭРГИЙН ТОЙМ


2023 оны 5 дугаар сарын 30-ны өдөр Мягмар гараг


08.30 цагаас


1. Б.Болдбаатарын нэхэмжлэлтэй, нийслэлийн Засаг даргад холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн “Актын биелэлтийг түдгэлзүүлж, шүүх хуралдааныг хойшлуулах тухай” 4111 дүгээр захирамжийг гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гомдлоор

Илтгэгч: Шүүгч Г.Билгүүн

Шийдвэрлэсэн байдал:

ЗХШХШТХ-ийн 122 дугаар зүйлийн 122.6.3 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гомдлыг хангасан.

2. Говь-Алтай аймгийн Татварын хэлтсийн өмч хамгаалах байнгын зөвлөлийн дарга, гишүүдийн нэхэмжлэлтэй, Говь-Алтай аймгийн Засаг даргад холбогдох, Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн “Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай” 73 дугаар захирамжийг нэхэмжлэгч Говь-Алтай аймгийн Татварын хэлтсийн өмч хамгаалах байнгын зөвлөлийн даргын гомдлоор

Илтгэгч: Шүүгч О.Оюунгэрэл

Шийдвэрлэсэн байдал:

ЗХШХШТХ-ийн 122 дугаар зүйлийн 122.6.1 дэх хэсэг зааснаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисон.                                                                                         

3. Б.Мягмарсүрэн, Г.Дамдинсүрэн, Д.Баянжаргал, Ж.Сувдаа, Г.Туяа нарын нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын тосны газрын кадастрын хэлтэст холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 0235 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч О.Оюунгэрэл 

Шийдвэрлэсэн байдал:

 ЗХШХШТХ-ийн 80 дугаар зүйлийн 80.2 дахь хэсгийг баримтлан шүүх хуралдааныг хойшлуулсан.                                                                                        

4. “Бигом” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Говьсүмбэр аймгийн Баянтал сумын Засаг даргад холбогдох, Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 02 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, түүний өмгөөлөгч нарын давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч Д.Оюумаа

Шийдвэрлэсэн байдал:

ЗХШХШТХ-ийн 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисон.

5. Д.Янжинхорлоо нарын нэхэмжлэлтэй, Улсын бүртгэлийн ерөнхий газрын хуулийн этгээдийн бүртгэлийн газарт холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн “Хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай” 4130 дугаар захирамжийг нэхэмжлэгч болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлоор

Илтгэгч: Шүүгч С.Мөнхжаргал

Шийдвэрлэсэн байдал:

ЗХШХШТХ-ийн 80 дугаар зүйлийн 80.2 дахь хэсгийг баримтлан шүүх хуралдааныг хойшлуулсан.


  10.30 цагаас


6. “Скайтел” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Харилцаа, холбооны зохицуулах хороонд холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 0239 дүгээр шийдвэртэй захиргааны хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч С.Мөнхжаргал

Шийдвэрлэсэн байдал:

ЗХШХШТХ-ийн 96 дугаар зүйлийн 96.2 дахь хэсгийг баримтлан шүүх хуралдааныг хойшлуулсан.

7. Г.Зоригтын нэхэмжлэлтэй, Дундговь аймгийн Засаг даргад холбогдох, Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн “Давж заалдах гомдол гаргах хугацаа сэргээлгэх хүсэлтийн тухай” 0055 дугаар захирамжийг нэхэмжлэгчийн давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч С.Мөнхжаргал

Шийдвэрлэсэн байдал:

ЗХШХШТХ-ийн 122 дугаар зүйлийн 122.6.1 дэх хэсэг зааснаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхисон.                                                                                          

8. “Перрин лок иммо монголий плим” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Санхүүгийн зохицуулах хорооны хянан шалгагч, улсын байцаагч М.Тамир, Б.Төрсайхан нарт холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн “Гомдол гаргагчийн нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн авахаас татгалзах тухай” 4257 дугаар захирамжийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлоор

Илтгэгч: Шүүгч Д.Оюумаа

Шийдвэрлэсэн байдал:

ЗХШХШТХ-ийн 122 дугаар зүйлийн 122.6.2 дахь хэсэг зааснаар шүүгчийн захирамжид өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангаагүй.

9. Б.Наянбуугийн нэхэмжлэлтэй, нийслэлийн Засаг даргад холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 331 дүгээр шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч А.Сарангэрэл

Шийдвэрлэсэн байдал:

ЗХШХШТХ-ийн 80 дугаар зүйлийн 80.2 дахь хэсгийг баримтлан шүүх хуралдааныг хойшлуулсан.  

10. С.Базаррагчаагийн нэхэмжлэлтэй, Баянгол дүүргийн газар зохион байгуулалтын алба, Баянгол дүүргийн Засаг дарга нарт тус тус холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 318 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч А.Сарангэрэл

Шийдвэрлэсэн байдал:

ЗХШХШТХ-ийн 80 дугаар зүйлийн 80.2 дахь хэсгийг баримтлан шүүх хуралдааныг хойшлуулсан.  

11. “Улаанбаатар синема” ХХК-ийн нэхэмжлэлтэй, нийслэлийн Татварын албанд холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 291 дүгээр шийдвэрийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гарсан гомдлоор

Илтгэгч: Шүүгч А.Сарангэрэл

Шийдвэрлэсэн байдал:

ЗХШХШТХ-ийн 121 дүгээр зүйлийн 121.1.1 дэх хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон.


13.30 цагаас


12. Б.Самбуугийн нэхэмжлэлтэй, Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн хяналт шалгалтын улсын байцаагч Б.Анхтуяа, Б.Мөнхтуяа нарт холбогдох, Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 10 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгч болон нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч С.Мөнхжаргал

Шийдвэрлэсэн байдал:

ЗХШХШТХ-ийн 121 дүгээр зүйлийн 121.1.2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангасан.

13. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 128/ШЗ2023/3686 дугаар “Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай” захирамжийг нэхэмжлэгч “Унаган говь” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Дэжидийн гомдлоор

Илтгэгч: Шүүгч Г.Мөнхтулга

Шийдвэрлэсэн байдал:

ЗХШХШТХ-ийн 80 дугаар зүйлийн 80.2 дахь хэсгийг баримтлан шүүх хуралдааныг хойшлуулсан.                                                                                            

14. “Ачлал налайх” ӨЭМТ, “Амьд-Эрдэнэ” ӨЭМТ нарын нэр бүхий 171 ӨЭМТ-ийн нэхэмжлэлтэй, Эрүүл мэндийн нийгмийн даатгалын ерөнхий газарт холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн “Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай” 4221 дүгээр захирамжийг нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлоор

Илтгэгч: Шүүгч О.Оюунгэрэл

Шийдвэрлэсэн байдал:

ЗХШХШТХ-ийн 80 дугаар зүйлийн 80.2 дахь хэсгийг баримтлан шүүх хуралдааныг хойшлуулсан.                                                                                           

15. “Ач-Үр” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Хот байгуулалт, хөгжлийн газарт холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 357 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч Г.Билгүүн

Шийдвэрлэсэн байдал:

ЗХШХШТХ-ийн 121 дүгээр зүйлийн 121.1.4 дэх хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан

16. “Хаан банк” ХХК-ийн гомдолтой, Архангай аймаг дахь Монголбанкны салбарын хяналт шалгалтын улсын байцаагч Л.Сугарбатад холбогдох, Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 09 дүгээр шийдвэртэй захиргааны хэргийг гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч Г.Билгүүн

Шийдвэрлэсэн байдал:

ЗХШХШТХ-ийн 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисон.


15.30 цагаас


17. “Буян ундарга Ди Эс” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Мал эмнэлэгийн газрын хяналтын улсын байцаагч А.Золзаяад холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 300 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч Н.Хонинхүү

Шийдвэрлэсэн байдал:

ЗХШХШТХ-ийн 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисон.   

18. “Скайхайпермаркет” ХХК-ийн гомдолтой, Татварын Ерөнхий газрын хуулийн хэрэгжилтийг хангах газрын нэмэгдсэн өртгийн албан татварын хэлтсийн Татварын улсын байцаагч Я.Нямд холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 289 дүгээр шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч Э.Лхагвасүрэн

Шийдвэрлэсэн байдал:

ЗХШХШТХ-ийн 96 дугаар зүйлийн 96.2 дахь хэсгийг баримтлан шүүх хуралдааныг хойшлуулсан. 

19. “Монгол нүүрс ассоциаци” ГҮТББ-ийн нэхэмжлэлтэй, Монгол Улсын Засгийн газарт холбогдох захиргааны хэргийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 221/ШТ2023/0196 дугаар тогтоолыг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхболд, хүсэлт гаргагч Энержи ресурс ХХК нарын гомдлоор

Илтгэгч: шүүгч Н.Хонинхүү

Шийдвэрлэсэн байдал:

ЗХШХШТХ-ийн 122 дугаар зүйлийн 122.6.1 дэх хэсэг зааснаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисон.

 20. Э.Бямбажавын нэхэмжлэлтэй, Авлигатай тэмцэх газрын дарга, Тагнуулын ерөнхий газрын дарга нарт холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 957 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гомдлоор

Илтгэгч: Шүүгч Т.Энхмаа

Шийдвэрлэсэн байдал:

ЗХШХШТХ-ийн 80 дугаар зүйлийн 80.2 дахь хэсгийг баримтлан шүүх хуралдааныг хойшлуулсан.  

                                                                                                    

 

Энэхүү шүүх хуралдааны тоймыг www.admincourt2.gov.mn-ээс үзнэ үү.

Шүүх хуралдааны тойм гаргасан: Мэдээлэл лавлагааны мэргэжилтэн А.Алимаа