Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
Шүүх хуралдааны зар 2024-06-12

Шүүх хуралдааны зар 2024-06-12

2024-06-07   |   Админ   |   239   |  

ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН ДАВЖ ЗААЛДАХ

ШАТНЫ ШҮҮХИЙН ШҮҮХ ХУРАЛДААНЫ ЗАР

 

2024 оны 6 дугаар сарын 12-ны өдөр Лхагва гараг


08.30 цагаас


1. Улсын ерөнхий прокурорын газрын Шүүхэд төрийг төлөөлөх хэлтсийн Төр, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах албаны дарга, ахлах прокурор Д.Сарантуяа, Төр, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах албаны хяналтын прокурор Б.Ичинхорол, Нийслэлийн прокурорын газрын Шүүхэд төрийг төлөөлөх хэлтсийн төр, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах ажил хариуцсан хяналтын прокурор Ш.Сувд-Эрдэнэ нарын нэхэмжлэлтэй, нийслэлийн Засаг даргад холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн “Хүсэлт шийдвэрлэж, шүүх хуралдааныг хойшлуулах тухай” 4436 дугаар захирамжийг хүсэлт гаргагч “Экопак Монгол” ХХК-ийн өмгөөлөгчийн гомдлоор

Илтгэгч: Ерөнхий шүүгч Д.Баатархүү


2.  “Баатардан” Хоршоо, “Дээдлэн бадрангуй” ХХК нарын нэхэмжлэлтэй, Говь-Алтай аймгийн Татварын газрын татварын улсын байцаагчид холбогдох, Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 018 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор

Илтгэгч: Ерөнхий шүүгч Д.Баатархүү


3. “Хил хязгааргүй алхам” ТББ-ын нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 295 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор

Илтгэгч: Ерөнхий шүүгч Д.Баатархүү


4. Ч.Нэргүйн нэхэмжлэлтэй, Ховд аймгийн Засаг дарга, Ховд аймгийн Буянт сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд тус тус холбогдох, Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 019  дугаар шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч Н.Хонинхүү


09.00 цагаас


5. Иргэний хөдөлгөөний нам болон Д.Төмөрпүрэв нарын нэхэмжлэлтэй, Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хороонд холбогдох захиргааны хэрэг анхан шатны журмаар /Урьдчилсан хэлэлцүүлэг/

Даргалагч: Шүүгч Т.Энхмаа


10.30 цагаас

6. Д.Доржготовын нэхэмжлэлтэй Увс аймгийн Нэгдсэн эмнэлгийн Төлөөлөн удирдах зөвлөлд холбогдох, Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн “Хүсэлт хянан шийдвэрлэх тухай” 95 дугаар захирамжийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлоор

Илтгэгч: Шүүгч Ц.Сайхантуяа


7. “Гэгээн хэлхээ” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Татварын ерөнхий газрын харьяа Том татвар төлөгчийн газрын татварын улсын байцаагч нарт холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 196 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор

Илтгэгч: Ерөнхий шүүгч Д.Баатархүү


8. “Хурд хүч чадал” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Завхан аймгийн Засаг дарга, Завхан аймгийн Сонгино сумын Засаг дарга нарт холбогдох, Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 016 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг хариуцагч Завхан аймгийн Сонгино сумын Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч, түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч Ц.Сайхантуяа


9. Н.Отгонхүүгийн нэхэмжлэлтэй, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 363  дугаар шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч Н.Хонинхүү


10. Г.Саранхүүгийн нэхэмжлэлтэй, Төрийн албаны зөвлөл, Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газар, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яаманд тус тус холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 325 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.Чинбат, хариуцагч Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ганчимэг, хариуцагч Төрийн албаны зөвлөлийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Жавзандулам нарын давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч Ц.Сайхантуяа


13.30 цагаас


11. “Мурап” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Сангийн яам, Сангийн яамны худалдан авах ажиллагааны улсын байцаагч нарт холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 302 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч Ц.Сайхантуяа


12. Д.Бадамнямын нэхэмжлэлтэй, Нийгмийн даатгалын ерөнхий газар, Нийгмийн даатгалын ерөнхий газрын Хяналт шалгалтын газрын улсын ахлах байцаагч Л.Ариунтуяа, Б.Зул, П.Ундармаа нарт холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 067  дугаар шийдвэртэй захиргааны хэргийг хариуцагчийн давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч Н.Хонинхүү


13. “Гангар инвест” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Төв аймгийн Алтанбулаг сумын Засаг даргад холбогдох, Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 048 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын давж заалдах гомдлоор

Илтгэгч: Ерөнхий шүүгч Д.Баатархүү


14. “Сод монгол групп” ХХК, “Шунхлай трейдинг” ХХК, “Магнай трейд” ХХК, “Синчи-Ойл” ХХК, “Нью энержи стар” ХХК-удын нэхэмжлэлтэй, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны салбарын хяналтын газрын улсын ахлах байцаагч А.Бямбадоржид тус тус холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 192 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгч нарын давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч С.Мөнхжаргал


15. П.Баярхүүгийн нэхэмжлэлтэй, Сонгуулийн ерөнхий хороонд холбогдох, захиргааны хэргийг анхан шатны журмаар

Даргалагч: Шүүгч С.Мөнхжаргал


15.30 цагаас


16. Эрх чөлөөг хэрэгжүүлэгч намын нэхэмжлэлтэй, Сонгуулийн ерөнхий хороонд холбогдох захиргааны хэрэг анхан шатны журмаар

Даргалагч: Шүүгч Ц.Сайхантуяа


Энэхүү шүүх хуралдааны зарыг www.admincourt2.gov.mn-ээс үзнэ үү.

Шүүх хуралдааны зар гаргасан: Мэдээлэл лавлагааны мэргэжилтэн    Б.Мөнх-Өлзий