Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
ШИЙДВЭРЛЭСЭН ХЭРГИЙН ТОЙМ 2024-06-03

ШИЙДВЭРЛЭСЭН ХЭРГИЙН ТОЙМ 2024-06-03

2024-06-03   |   Админ   |   143   |  

ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН ДАВЖ ЗААЛДАХ

ШАТНЫ ШҮҮХИЙН ШҮҮХ ХУРАЛДААНЫ ТОЙМ

 

2024 оны 06 дугаар сарын 03-ны өдөр

Даваа гараг /Ногоон танхимд

08.30 цагаас

1. “Ай Ди Си проперти” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Монгол Улсын Сангийн сайдад холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн “Шүүх хуралдааныг хойшлуулах тухай” 4384 дүгээр захирамжийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлоор

Илтгэгч: Шүүгч З.Ганзориг

Шийдвэрлэсэн нь: ЗХШХШТХ-ийн 80 дугаар зүйлийн 80.2 дахь хэсгийг баримтлан шүүх хуралдааныг хойшлуулсан.


2. “Монголын үндэсний их сургууль” НҮТББ-ын нэхэмжлэлтэй, Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хяналт шалгалтын улсын байчаагчид холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн “Хүсэлт шийдвэрлэж, шүүх хуралдааныг хойшлуулах тухай” 3988 дугаар захирамжийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Уранхишигийн гомдлоор

Илтгэгч: Шүүгч Э.Лхагвасүрэн

Шийдвэрлэсэн нь: ЗХШХШТХ-ийн 122 дугаар зүйлийн 122.6.1 дэх хэсэг зааснаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисон.


3. “Дулааны хоёрдугаар цахилгаан станц” ТӨХК-ийн нэхэмжлэлтэй, Баянгол дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн улсын байцаагч нарт холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн “Шинжээч томилж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай” 3906 дугаар захирамжийг гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлоор

Илтгэгч: Шүүгч Т.Энхмаа

Шийдвэрлэсэн нь: ЗХШХШТХ-ийн 122 дугаар зүйлийн 122.6.1 дэх хэсэг зааснаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисон.


4. “Бүрэн цутгамал” ХХК-ийн нэхэмжлэлтэй нийслэлийн Засаг дарга, Хотын стандарт, хөгжлийн газарт холбогдох захиргааны хэргийг хянан шийдвэрлэсэн тус шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 690 дүгээр магадлалыг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянуулахаар гуравдагч этгээдийн гаргасан хүсэлтийг

Илтгэгч: Шүүгч Э.Лхагвасүрэн

Шийдвэрлэсэн нь: ЗХШХШТХ-ийн 96 дугаар зүйлийн 96.2 дахь хэсгийг баримтлан шүүх хуралдааныг хойшлуулсан.


5. Ц.Батхишигийн нэхэмжлэлтэй, Ховд аймгийн Жаргалант сумын Засаг дарга, Ховд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдох, Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн 013 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгч болон нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч Т.Энхмаа

Шийдвэрлэсэн нь: ЗХШХШТХ-ийн 96 дугаар зүйлийн 96.2 дахь хэсгийг баримтлан шүүх хуралдааныг хойшлуулсан.


10.30 цагаас

6. “МҮХК” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн “Шүүх хуралдааныг хойшлуулах тухай” 4016 дугаар захирамжийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлоор

Илтгэгч: Шүүгч З.Ганзориг

Шийдвэрлэсэн нь: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн “Шүүх хуралдааныг хойшлуулах тухай” 4016 дугаар захирамжийн захирамжлах хэсгийн 2 дахь заалтыг ЗХШХШТХ-ийн 122 дугаар зүйлийн 122.6.3 дахь хэсэгт зааснаар хүчингүй болгож, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хангасан.


7. “Көп көл” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн “Захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлэх тухай” 4128 дугаар захирамжийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Мэргэндарийн гомдлоор

Илтгэгч: Шүүгч Э.Лхагвасүрэн

Шийдвэрлэсэн нь: ЗХШХШТХ-ийн 122 дугаар зүйлийн 122.6.1 дэх хэсэг зааснаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисон.


8. “Эй Эс Эм И Эм” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Төрийн худалдан авах ажиллагааны газар, Төрийн худалдан авах ажиллагааны газрын БХБЯ/202310021 дугаартай тендер шалгаруулалтын үнэлгээний хороо, Барилга, хот байгуулалтын яаманд тус тус холбогдох Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 4 дугаар сарын 09-ний өдрийн 313 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч Э.Лхагвасүрэн

Шийдвэрлэсэн нь: ЗХШХШТХ-ийн 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисон.


9. “И Ти Би” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Монгол Улсын Сангийн яаманд холбогдох Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 278 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч Э.Лхагвасүрэн

Шийдвэрлэсэн нь: ЗХШХШТХ-ийн 121 дүгээр зүйлийн 121.1.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгон нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан.


10. С.Ганцоожийн нэхэмжлэлтэй, Гаалийн ерөнхий газар, Гаалийн ерөнхий газрын харъяа Замын-Үүд дэх Гаалийн газрын даргад тус тус холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 800 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч О.Оюунгэрэл

Шийдвэрлэсэн нь: ЗХШХШТХ-ийн 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисон.


11. А.Даваадоржийн нэхэмжлэлтэй, Монгол Улсын Засгийн газарт холбогдох захиргааны хэргийг анхан шатны журмаар

Даргалагч: Шүүгч О.Оюунгэрэл

Шийдвэрлэсэн нь: ЗХШХШТХ-ийн 80 дугаар зүйлийн 80.2 дахь хэсгийг баримтлан шүүх хуралдааныг хойшлуулсан.


13.30 цагаас

12. Л.Ганбатын нэхэмжлэлтэй, Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс, тус хэлтсийн хяналтын улсын байцаагч Б.Мөнгөнзул нарт холбогдох, Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн “Хүсэлт хэрэгсэхгүй болгож, шүүх хуралдааныг хойшлуулах тухай” 158 дугаар захирамжийг хүсэлт гаргагч Д.Нансалмаагийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлоор

Илтгэгч: Шүүгч Т.Энхмаа

Шийдвэрлэсэн нь: ЗХШХШТХ-ийн 122 дугаар зүйлийн 122.6.3 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангасан.


13. Нийслэлийн Байгаль орчны газрын нэхэмжлэлтэй, Монгол Улсын Ерөнхий аудиторт холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн “Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хүлээн авахаас татгалзаж, хүсэлт шийдвэрлэх тухай” 3870 дугаар захирамжийг нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гомдлоор

Илтгэгч: Шүүгч З.Ганзориг

Шийдвэрлэсэн нь: ЗХШХШТХ-ийн 122 дугаар зүйлийн 122.6.1 дэх хэсэг зааснаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисон.


14. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн “Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай” 4070 дугаар захирамжийг нэхэмжлэгч Н.Баттулгын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлоор

Илтгэгч: Шүүгч Т.Энхмаа

Шийдвэрлэсэн нь: ЗХШХШТХ-ийн 122 дугаар зүйлийн 122.6.3 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангасан.


15. “Саммитмедикал сервис” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Сангийн яаманд холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн “Захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлэх тухай” 4219 дүгээр захирамжийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Хонгорзулын гомдлоор

Илтгэгч: Шүүгч Э.Лхагвасүрэн

Шийдвэрлэсэн нь: ЗХШХШТХ-ийн 122 дугаар зүйлийн 122.6.3 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангасан.


16. Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн “Гомдлыг хүлээн авахаас татгалзах тухай” 83 дугаар захирамжийг аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын зөвлөх С.Баярчимэгийн гомдлоор

Илтгэгч: Шүүгч Э.Лхагвасүрэн

Шийдвэрлэсэн нь: ЗХШХШТХ-ийн 122 дугаар зүйлийн 122.6.1 дэх хэсэг зааснаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын зөвлөх С.Баярчимэгийн гомдлыг хангахгүй орхисон.


15.30 цагаас

17. Д.Очмөнхийн нэхэмжлэлтэй, Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын Засаг дарга, тус сумын газрын даамал нарт холбогдох, Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 005 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон нэхэмжлэгчийн өмгөөлөгч нарын давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч З.Ганзориг

Шийдвэрлэсэн нь: ЗХШХШТХ-ийн 80 дугаар зүйлийн 80.2 дахь хэсгийг баримтлан шүүх хуралдааныг хойшлуулсан.

 

 

 

Энэхүү шүүх хуралдааны зарыг www.admincourt2.gov.mn-ээс үзнэ үү.

Шүүх хуралдааны зар гаргасан: Мэдээлэл лавлагааны мэргэжилтэн             Б.Мөнх-Өлзий