Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
“НЭЭЛТТЭЙ ШҮҮХ ӨДӨРЛӨГ” ҮРГЭЛЖИЛСЭЭР

“НЭЭЛТТЭЙ ШҮҮХ ӨДӨРЛӨГ” ҮРГЭЛЖИЛСЭЭР

2024-03-25   |   Админ   |   154   |  

      Тус шүүхийн Тамгын газрын “2024 оны гүйцэтгэлийн төлөвлөгөө”-нд тусгасны дагуу “Нээлттэй шүүх өдөрлөг”-ийг шүүхийн байрны “Green Hall” буюу ногоон танхимд амжилттай зохион байгууллаа.

     Тус өдөрлөгт ерөнхий боловсролын “Тусгал” сургуулийн 6А ангийн анги удирдсан багш Ц.Хандмаа, сурагчдын хамт хүрэлцэн ирж, хичээлээс гадуурх үйл ажиллагааны хүрээнд шүүхийн үйл ажиллагаа, онцлог, бүтэц, зохион байгуулалт болон шүүхийн байр, шүүх хуралдааны танхим, шүүхийн захиргааны албан хаагчдын өрөө тасалгаатай танилцлаа.

     “Нээлттэй шүүх” өдөрлөгөөр хүрэлцэн ирсэн сурагчдад тус шүүхийн зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэн Ч.Мөнхчулуун шүүх болон шүүхийн Тамгын газрын товч танилцуулгыг хүргэж, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч З.Ганзориг шүүгчийн ажил мэргэжлийн онцлогийн талаар ерөнхий ойлголтыг өгч, сурагчдын сонирхсон асуултад хариулан нээлттэй яриа өрнүүллээ.


Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Тамгын газар

2024 он