2023-11-02 | Админ | 396 | Tweet
ШИЙДВЭРЛЭСЭН ХЭРГИЙН ТОЙМ
2023 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Пүрэв гараг
08.30 цагаас
1. “Эко тогтол” ХХК-ийн нэхэмжлэлтэй, нийслэлийн Засаг даргад холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 7573 дугаар “Захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлж, хүсэлт шийдвэрлэх тухай” захирамжийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлоор
Илтгэгч: Шүүгч Н.Долгорсүрэн
Шийдвэрлэсэн байдал:
ЗХШХШТХ-ийн 122 дугаар зүйлийн 122.6.1 дэх хэсэг зааснаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисон.
2. Говь-Алтай аймгийн Засаг даргад нэхэмжлэлтэй, Үндэсний аудитын газар, тус газрын Аудитын нэгдсэн удирдлага зохицуулалтын газрын захирал, тэргүүлэх аудитор Ц.Энхжавхланд холбогдох Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 650 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах гомдлоор
Илтгэгч шүүгч: З.Ганзориг
Шийдвэрлэсэн байдал:
ЗХШХШТХ-ийн 80 дугаар зүйлийн 80.2 дахь хэсгийг баримтлан шүүх хуралдааныг хойшлуулсан.
3. Б.Уламбаярын нэхэмжлэлтэй, Налайх дүүргийн Засаг даргад холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн “Хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай” 7838 дугаар захирамжийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлоор
Илтгэгч: Шүүгч Т.Энхмаа
Шийдвэрлэсэн байдал:
ЗХШХШТХ-ийн 122 дугаар зүйлийн 122.6.3 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хангасан.
4. “Алтай трест” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Сангийн яам, Эдийн засаг, хөгжлийн яаманд тус тус холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн “Сөрөг нэхэмжлэл, сөрөг нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг тус тус хүлээн авахаас татгалзаж, хүсэлт шийдвэрлэж, шүүх хуралдааныг хойшлуулах тухай” 116 дугаар тогтоолыг эс зөвшөөрч гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гомдлоор
Илтгэгч: Шүүгч Ц.Сайхантуяа
Шийдвэрлэсэн байдал:
ЗХШХШТХ-ийн 122 дугаар зүйлийн 122.6.2 дахь хэсэг зааснаар шүүгчийн захирамжид өөрчлөлт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангасан.
5. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн “Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай” 8146 дугаар захирамжийг нэхэмжлэгч “Ган-Илч” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлоор
Илтгэгч: Шүүгч Т.Энхмаа
Шийдвэрлэсэн байдал:
ЗХШХШТХ-ийн 122 дугаар зүйлийн 122.6.3 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангасан.
10.30 цагаас
6. Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн “Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай” 185 дугаар захирамжийг нэхэмжлэгч “БГМ” ХХК-ийн төлөөлөгч Л.Дагийсүрэнгийн гомдлоор
Илтгэгч: Шүүгч Э.Лхагвасүрэн
Шийдвэрлэсэн байдал:
ЗХШХШТХ-ийн 122 дугаар зүйлийн 122.6.3 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангасан.
7. “Их говь энержи” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Монгол Улсын Засгийн газарт холбогдох, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн “Шинжээч томилж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай” 2122 дугаар захирамжийг нэхэмжлэгчийн давж заалдах гомдлоор
Илтгэгч шүүгч: Н.Хонинхүү
Шийдвэрлэсэн байдал:
ЗХШХШТХ-ийн 80 дугаар зүйлийн 80.2 дахь хэсгийг баримтлан шүүх хуралдааныг хойшлуулсан.
8. “Билгүүн-Од констракшн” ХХК болон “Баткомплект” ХХК-ийн түншлэл нарын нэхэмжлэлтэй, Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргад холбогдох Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 652 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор
Илтгэгч: Шүүгч Ц.Сайхантуяа
Шийдвэрлэсэн байдал:
ЗХШХШТХ-ийн 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан.
9. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн “Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай” 8011 дүгээр захирамжийг эс зөвшөөрч нэхэмжлэгч Ж.Гандоржийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор
Илтгэгч шүүгч: З.Ганзориг
Шийдвэрлэсэн байдал:
ЗХШХШТХ-ийн 122 дугаар зүйлийн 122.6.1 дэх хэсэг зааснаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисон.
10. Р.Мөнхбатын нэхэмжлэлтэй, нийслэлийн Засаг дарга, Баянгол дүүргийн Засаг даргад холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 79 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 293 дугаар магадлалыг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянуулах хүсэлтээр
Илтгэгч шүүгч: З.Ганзориг
Шийдвэрлэсэн байдал:
ЗХШХШТХ-ийн 80 дугаар зүйлийн 80.2 дахь хэсгийг баримтлан шүүх хуралдааныг хойшлуулсан.
13.30 цагаас
11. “Цемент шохой” ТӨХК-ийн нэхэмжлэлтэй, Монгол Улсын Үндэсний Аудитын газар, Үндэсний аудитын газрын Санхүү-нийцлийн аудитын газрын захирал, тэргүүлэх аудитор Ц.Наранчимэг, үндэсний аудитын газрын менежер Ч.Самбууням нарт холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 10 дугаар сарын 5-ны өдрийн 8045 дугаар “Хүсэлт шийдвэрлэж, шүүх хуралдааныг хойшлуулах тухай” захирамжийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн
Илтгэгч: Шүүгч Э.Лхагвасүрэн
Шийдвэрлэсэн байдал:
ЗХШХШТХ-ийн 122 дугаар зүйлийн 122.6.1 дэх хэсэг зааснаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисон.
12. Б.Нямдаваагийн нэхэмжлэлтэй, Чингэлтэй дүүргийн Засаг даргад холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 0609 дүгээр шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор
Илтгэгч шүүгч: Н.Хонинхүү
Шийдвэрлэсэн байдал:
ЗХШХШТХ-ийн 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисон.
13. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн “Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай” 8420 дугаар захирамжийг нэхэмжлэгч Шүүхийн Ерөнхий зөвлөлийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Билгүүн, Б.Бундсүрэн нарын гомдлоор
Илтгэгч: Шүүгч Э.Лхагвасүрэн
Шийдвэрлэсэн байдал:
ЗХШХШТХ-ийн 80 дугаар зүйлийн 80.2 дахь хэсгийг баримтлан шүүх хуралдааныг хойшлуулсан.
14. “Цонбон тоосго” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Худалдан авах ажиллагааны улсын байцаагч Ч.Баярмаад холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 7555 дугаар “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай” захирамжийг хариуцагчийн гомдлоор
Илтгэгч: Шүүгч Э.Лхагвасүрэн
Шийдвэрлэсэн байдал:
ЗХШХШТХ-ийн 122 дугаар зүйлийн 122.6.3 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хариуцагчийн гомдлыг хангасан.
15. “Петрочайна дачин тамсаг” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Дорнод аймаг дахь Төрийн аудитын газарт холбогдох Хэнтий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 001 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 259 дугаар магадлалтай захиргааны хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн шийдвэрийг дахин хянуулах хүсэлтээр
Илтгэгч: Шүүгч Ц.Сайхантуяа
Шийдвэрлэсэн байдал:
ЗХШХШТХ-ийн 80 дугаар зүйлийн 80.2 дахь хэсгийг баримтлан шүүх хуралдааныг хойшлуулсан.
Энэхүү шүүх хуралдааны тоймыг www.admincourt2.gov.mn-ээс үзнэ үү.
Шүүх хуралдааны тойм гаргасан: Мэдээлэл лавлагааны мэргэжилтэн А.Алимаа