Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
Гэрэлт ирээдүй хандивын аянд нэгдэхийг уриалж байна

Гэрэлт ирээдүй хандивын аянд нэгдэхийг уриалж байна

2023-10-16   |   Админ   |   616   |  

       Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Тамгын газрын 2023 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөнд тусгасан ажил, нийгмийн хариуцлагын хүрээнд “Гэрэлт ирээдүй” хандивын аяыг зохион байгуулж байна.

      Энэхүү аяныг хэрэгжүүлснээр тусгай хэрэгцээт хүүхдүүдэд чөлөөт цагаа өнгөрүүлэх тохилог орчин нөхцөлийг сайжруулахад хувь нэмрээ оруулахыг  зорьж байна.

      Нийслэлийн ерөнхий боловсролын 29 дүгээр тусгай сургууль нь 70 гаруй багш, 180 хүүхдийн багтаамжтай дотуур байр, 500 хүүхдийн багтаамжтай хичээлийн байртай бөгөөд сонсгол, хэл ярианы бэрхшээлтэй хүүхдэд боловсрол олгохоос гадна Улаанбаатар хотын алслагдсан дүүрэг болон хөдөө орон нутгийн хүүхдүүдийг дотуур байранд амьдрах боломжоор ханган ажилладаг байна.


Та бүхнийг хандивын аянд нэгдэхийг уриалж байна.


ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР