Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
ШҮҮХ ХУРАЛДААНЫ ЗАР 2023-5-23

ШҮҮХ ХУРАЛДААНЫ ЗАР 2023-5-23

2023-05-18   |   Админ   |   359   |  

ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН ДАВЖ ЗААЛДАХ

ШАТНЫ ШҮҮХИЙН ШҮҮХ ХУРАЛДААНЫ ЗАР


2023 оны 5 дугаар сарын 23-ны өдөр Мягмар гараг


08:30 цагаас


1. “Чандмань-Уушир” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Иргэний нисэхийн ерөнхий газарт холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 282 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч Н.Хонинхүү                                                                                      

2. Э.Мөнхзулын нэхэмжлэлтэй, Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргад холбогдох, Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 60 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч Э.Лхагвасүрэн

3. Т.Бэгзсүрэнгийн нэхэмжлэлтэй, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороонд холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн “Захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлэх хүсэлтийг хэрэгсэхгүй болгож, нотлох баримт гаргуулах тухай” 3969 дүгээр захирамжийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлоор

Илтгэгч: Шүүгч Н.Долгорсүрэн

4. С.Төгсийн нэхэмжлэлтэй, Сүхбаатар дүүргийн Засаг даргад холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн “Гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, хүсэлт шийдвэрлэж, шүүх хуралдааныг хойшлуулах тухай” 3925 дугаар захирамжийг гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн гомдлоор

Илтгэгч: Шүүгч Э.Лхагвасүрэн

5. “Отгонтэнгэр групп” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Татварын ерөнхий газрын харьяа Том татвар төлөгчийн газарт холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 754 дүгээр шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор 

Илтгэгч: Шүүгч Н.Хонинхүү                                                                                                     


10.30 цагаас


6.  Нийслэлийн Прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурорын дүгнэлттэй, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Байгаль орчин, геологи, уул, уурхайн хяналтын газрын геологи, уул уурхайн хяналтын улсын ахлах байцаагч /хуучнаар/-д холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 376 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг хариуцагчийн давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч Н.Долгорсүрэн                                                                                        

7. “Мөнхбат гавишгай” ББН-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Эрүүл мэндийн газарт холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 366 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч Н.Долгорсүрэн

8. “Скайхайпермаркет” ХХК-ийн гомдолтой, Татварын Ерөнхий газрын хуулийн хэрэгжилтийг хангах газрын нэмэгдсэн өртгийн албан татварын хэлтсийн Татварын улсын байцаагч Я.Нямд холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 289 дүгээр шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч Э.Лхагвасүрэн                                                                                           

9. “Эрчим хүчний барилга угсралтын трест” ХХК-ийн нэхэмжлэлтэй, нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн газар зохион байгуулалтын албанд тус тус холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 305 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч Н.Хонинхүү


13.30 цагаас


10. Н.Отгонбаярын нэхэмжлэлтэй, нийслэлийн Засаг даргад холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн “Нэхэмжлэлийг шийдвэрлэж, шүүх хуралдаан хойшлуулах тухай” 3591 дүгээр захирамжийг нэхэмжлэгчийн гомдлоор

Илтгэгч: Шүүгч Г.Билгүүн

11. “Жи Эй Би Өү Ти” ХХК-ийн нэхэмжлэлтэй, “Нийслэлийн Орон сууцны корпораци” ХК-д холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 3901 дүгээр “Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай” захирамжийг эс зөвшөөрч гаргасан нэхэмжлэгчийн гомдлоор

Илтгэгч: Шүүгч Д.Оюумаа

12. Г.Заяасайханы нэхэмжлэлтэй, Дорноговь аймгийн Хөвсгөл сумын Засаг даргад холбогдох, Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 01 дүгээр шийдвэртэй захиргааны хэргийг хариуцагчийн давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч А.Сарангэрэл                                                                                        

13. Хилийн цэргийн 0101 дүгээр ангийн нэхэмжлэлтэй, Сэлэнгэ аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдох, Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн шүүхийн шүүгчийн 2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн “Хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай” 93 дугаар захирамжийг нэхэмжлэгчийн гомдлоор

Илтгэгч: Шүүгч Г.Билгүүн                                                                                            

14. О.Батцагааны нэхэмжлэлтэй, Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын Засаг даргад холбогдох, Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 30 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгчийн гомдлоор

Илтгэгч: Шүүгч А.Сарангэрэл

15. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 128/ШЗ2023/3686 дугаар “Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай” захирамжийг нэхэмжлэгч “Унаган говь” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Дэжидийн гомдлоор

Илтгэгч: Шүүгч Г.Мөнхтулга


 15.30 цагаас


16 Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 128/ШЗ2023/3679 дугаар “Хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай” захирамжийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлоор

Илтгэгч: Шүүгч Д.Оюумаа                                                                                   

17. “Зүмбэр орд өргөө” ХХК-ийн нэхэмжлэлтэй, “Эрчим хүчний үндэсний төв” ТӨХХК-д холбогдох, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 193 дугаар магадлалтай захиргааны хэргийг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянуулахаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр

Илтгэгч: Шүүгч О.Оюунгэрэл                                                                             

18. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 3902 дугаар “Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай” захирамжийг эс зөвшөөрч гаргасан нэхэмжлэгч “Мандал даатгал” ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлоор

Илтгэгч: Шүүгч С.Мөнхжаргал                                                                                           

19. “Апекс металс” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын тосны газарт холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 276 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг хариуцагчийн давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч С.Мөнхжаргал

20. А.Мөнх-Эрдэнэ нарын нэхэмжлэлтэй, Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хяналт шалгалтын газрын хяналтын улсын ахлах байцаагч Ш.Уртнасанд холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 0184 дүгээр шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгч нарын давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч С.Мөнхжаргал

                                                                                        

 

Энэхүү шүүх хуралдааны зарыг www.admincourt2.gov.mn-ээс үзнэ үү.

Шүүх хуралдааны зар гаргасан: Мэдээлэл лавлагааны мэргэжилтэн А.Алимаа