Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
Шүүхийн ахмадуудын холбооны тэргүүн, гишүүдийг хүлээн авч, уулзлаа

Шүүхийн ахмадуудын холбооны тэргүүн, гишүүдийг хүлээн авч, уулзлаа

2023-04-17   |   Админ   |   392   |  

Шүүхийн ахмадуудын холбооны тэргүүн, гишүүдийг өнөөдөр(2023.04.17) Шүүхийн ерөнхий зөвлөлийн байранд хүлээн авч, уулзлаа. Шүүхийн ерөнхий зөвлөл байгуулагдсаны 30 жил, Шүүхийн ахмадуудын холбоо байгуулагдсаны 5 жилийн ой энэ жил тохиож байна.

       Ойг тохиолдуулан хамтын ажиллагаа, уялдаа холбоог бэхжүүлэх уулзалт, ярилцлагыг зохион байгуулж, ахмадуудын үгийг сонсон, тэдний хийж хэрэгжүүлэхээр төлөвлөж буй ажил, арга хэмжээний хэтийн төлөвийг хуваалцлаа. Түүнчлэн ахмад шүүгч, ажилтан, зарим шүүхийн албан хаагч нарын шүүхийн байгууллагад зориулсан хичээл зүтгэл, амжилт бүтээлийг үнэлж, шагнал гардуулсан юм.

Шүүхийн ерөнхий зөвлөлийн “Шүүхийн тэргүүний ажилтан” цол, тэмдгээр:

  • Эрдэнэт хотын шүүхийн шүүгч асан Дамдингийн Цэндсүрэн;
  • Орхон аймгийн шүүхийн Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга асан Цамбын Даш
  • Сүхбаатар аймгийн шүүхийн дарга асан Сэрээтэрийн Цэдэндамба;
  • Дорноговь аймгийн шүүхийн Тамгын хэлтсийн дарга асан Энэбишийн Оюунбилэг;

Шүүхийн ерөнхий зөвлөлийн “Хүндэт тэмдэг”-ээр:

  • Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүхийн Тамгын газарт жолооч асан Дорждэрэмийн Дамдин;

Шүүхийн ерөнхий зөвлөлийн “Шударга ёсны элч” цол, тэмдгээр:

  • Шүүхийн ёс зүйн хорооны гишүүн асан Ванчиндоогийн Жавхлан;
  • Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч асан Дамдинсүрэнгийн Гансүх;
  • Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч асан Пүрэвсүрэнгийн Батсайхан нар тус тус шагнуулав.

       Шүүх засаглал, шүүхийн тогтолцоог бэхжүүлэхэд ахмад шүүгч, ажилтнууд хувь нэмрээ оруулж, туршлага, мэдлэгээ хойш үедээ уламжлуулах зорилготойгоор Шүүхийн ахмадуудын холбоог байгуулсан байдаг.


Хэвлэл мэдээллийн хэлтэс