Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
Мэндчилгээ

Мэндчилгээ

2023-03-07   |   Админ   |   315   |  

      Анх 1990 онд олон улсын эмэгтэйчүүдийн өдрийг бий болгох санаачилгыг Германы социалист үзэлтэн эмэгтэй Клара Цеткин гаргасан гэж үздэг. Олон Улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг өмнө нь “Олон Улсын ажилчин эмэгтэйчүүдийн өдөр” хэмээн нэрлэдэг байжээ. Улс орнууд энэ өдрийг бүх нийтийн баярын өдөр болгон тэмдэглэх болж, эмэгтэйчүүдийн улс төр, эдийн засаг, нийгэм, гэр бүлдээ эзлэх байр суурийг бэхжүүлэхэд чиглэсэн олон талт нөлөөллийн ажил зохион байгуулдаг болжээ. Эмэгтэйчүүдийн эрх гэдэг нь хүний эрхээс тусдаа ойлголт биш бөгөөд харин хүний эрхийг тэгш эдлэх боломжоор хангах талаарх ойлголт юм.