Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
ШҮҮХИЙН ХАМТ ОЛОНД ТАЛАРХАЛ ГАРДУУЛЛАА

ШҮҮХИЙН ХАМТ ОЛОНД ТАЛАРХАЛ ГАРДУУЛЛАА

2022-11-15   |   Админ   |   270   |  

“Хил хязгааргүй хуульчид” ТББ-ын үүсгэн байгуулагч, Удирдах зөвлөлийн гишүүн, өмгөөлөгч Ч.Отгонбаатар нь “хууль тогтоомжийн хоорондын уялдаа холбоо болон практикт тулгарч буй ойлголтын зөрүү, бэрхшээл”-н талаарх өглөөний уулзалт зохион байгуулах арга хэмжээг зохион байгуулахад судалгааны ажлыг дэмжин ажилласан тул Захиргааны хэргийн давж заалдах  шатны шүүхийн  Тамгын газрын хамт олонд  “Талархал” гардууллаа.

Тэрээр хэлэхдээ “Шүүхийн үйлчилгээ нээлттэй, ил тод, иргэн төвтэй болж  шүүхийн захиргаанд шинэ менежментийг нэвтрүүлж дотооддоо судалгааны баазтай болсонд баяртай байна” гээд тус шүүхийн хамт олонд ажлын амжилт хүслээ. 


ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН ДАВЖ ЗААЛДАХ  ШАТНЫ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР

2022 он