Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
ШҮҮХ ХУРАЛДААНЫ ЗАР 2022-01-17

ШҮҮХ ХУРАЛДААНЫ ЗАР 2022-01-17

2022-01-14   |   Админ   |   337   |  

ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН ДАВЖ ЗААЛДАХ

ШАТНЫ ШҮҮХИЙН ШҮҮХ ХУРАЛДААНЫ ЗАР

2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Даваа гараг


10.30 цагаас


1. Д.Шинэхүүгийн нэхэмжлэлтэй, Монголын Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимд холбогдох захиргааны хэргийг анхан шатны журмаар /Урьдчилсан хэлэлцүүлэг/

Даргалагч: Шүүгч Н.Долгорсүрэн


2. Өмгөөллийн “Номос” ХХН-ийн нэхэмжлэлтэй, Санхүүгийн зохицуулах хороонд холбогдох захиргааны хэргийг анхан шатны журмаар

Даргалагч: Шүүгч Д.Оюумаа


13.30 цагаас


3. Өмгөөлөгч Ө.Алтангадасын нэхэмжлэлтэй, Монголын өмгөөлөгчдийн холбооны Мэргэжлийн хариуцлагын хороонд холбогдох захиргааны хэргийг анхан шатны журмаар

Даргалагч: Шүүгч Д.Оюумаа


15.00 цагаас


4. “Монголын хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагын нэгдсэн холбоо” ТББ-ын нэхэмжлэлтэй, Эрүүл мэндийн үндэсний зөвлөлд холбогдох захиргааны хэргийг анхан шатны журмаар

Даргалагч: Шүүгч Н.Хонинхүү


Энэхүү шүүх хуралдааны зарыг www.admincourt2.gov.mn-ээс үзнэ үү.

Шүүх хуралдааны зар гаргасан:

Мэдээлэл лавлагааны мэргэжилтэн    Ц.Дэлгэрмөрөн