Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
ШИЙДВЭРЛЭСЭН ХЭРГИЙН ТОЙМ 2021-11-23

ШИЙДВЭРЛЭСЭН ХЭРГИЙН ТОЙМ 2021-11-23

2021-11-23   |   Админ   |   126   |  

ШИЙДВЭРЛЭСЭН ХЭРГИЙН ТОЙМ

2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Мягмар гараг


08.30 цагаас


1. Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн “Нэхэмжлэл гаргах хугацаа сэргээх хүсэлтийг хангахаас татгалзах тухай” 210 дугаар захирамжийг нэхэмжлэл гаргагч “Үлэмжтайж ричерс” ХХК-ийн гомдлоор

Илтгэгч: Шүүгч Н.Долгорсүрэн

Шийдвэрлэсэн байдал:

ЗХШХШТХ-ийн 122 дугаар зүйлийн 122.6.1 дэх хэсэгт зааснаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхисон.


2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн “Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай” 8696 дугаар захирамжийг нэхэмжлэгч “Итгэлт хүлэг” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлоор
Илтгэгч: Шүүгч Д.Баатархүү

Шийдвэрлэсэн байдал

ЗХШХШТХ-ийн 122 дугаар зүйлийн 122.6.3 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хангасан.


3. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн “Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай” 8604 дүгээр захирамжийг нэхэмжлэл гаргагч З.Пунцагдаш нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч, түүний өмгөөлөгч нарын гомдлоор

Илтгэгч: Шүүгч А.Сарангэрэл

Шийдвэрлэсэн байдал

ЗХШХШТХ-ийн 122 дугаар зүйлийн 122.6.3 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, нэхэмжлэгч нарын  итгэмжлэгдсэн төлөөлөгч, түүний өмгөөлөгч нарын гомдлыг хангасан.


4. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн “Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай” 8631 дүгээр захирамжийг нэхэмжлэл гаргагч “Урт цагаан шинэ эхлэл” ТББ-ын гомдлоор

Илтгэгч: Шүүгч Б.Тунгалагсайхан

Шийдвэрлэсэн байдал:

ЗХШХШТХ-ийн 122 дугаар зүйлийн 122.6.1 дэх хэсэгт зааснаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхисон.


5. “Эсэнтрейдинг” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн “Хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай” 6406 дугаар захирамжийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлоор
Илтгэгч: Шүүгч Д.Баатархүү

Шийдвэрлэсэн байдал:

ЗХШХШТХ-ийн 122 дугаар зүйлийн 122.6.1 дэх хэсэгт зааснаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисон.


10.30 цагаас


6. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн “Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай” 6787 дугаар захирамжийг нэхэмжлэгч “Хадсон партнерс” ХХК-ийн төлөөлөгчийн гомдлоор

Илтгэгч: Шүүгч Н.Хонинхүү

Шийдвэрлэсэн байдал:

ЗХШХШТХ-ийн 122 дугаар зүйлийн 122.6.1 дэх хэсэгт зааснаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисон.


7. “Сити сурвэй” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн “Нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, шүүх хуралдааныг хойшлуулах тухай” 8605 дүгээр захирамжийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлоор

Илтгэгч: Шүүгч С.Мөнхжаргал

Шийдвэрлэсэн байдал:

ЗХШХШТХ-ийн 122 дугаар зүйлийн 122.6.1 дэх хэсэгт зааснаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисон.


8. Р.Адъяасүрэнгийн нэхэмжлэлтэй, нийслэлийн Засаг дарга, нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд тус тус холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн “Хүсэлт шийдвэрлэж, шүүх хуралдааныг хойшлуулах тухай” 8512 дугаар захирамжийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлоор

Илтгэгч: Шүүгч Д.Оюумаа

Шийдвэрлэсэн байдал:

ЗХШХШТХ-ийн 122 дугаар зүйлийн 122.6.1 дэх хэсэгт зааснаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисон.


9. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн “Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай” 8632 дугаар захирамжийг нэхэмжлэгч “Ажилчны-1” СӨХ-ийн удирдах зөвлөлийн гишүүн, гүйцэтгэх захирал, С.Баяраагийн гомдлоор

Илтгэгч: Шүүгч Н.Хонинхүү

Шийдвэрлэсэн байдал

ЗХШХШТХ-ийн 122 дугаар зүйлийн 122.6.3 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, нэхэмжлэгч “Ажилчны-1” СӨХ-ийн удирдах зөвлөлийн гишүүн, гүйцэтгэх захирал, С.Баяраагийн гомдлыг хангасан.


10. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн “Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай” 8836 дугаар захирамжийг нэхэмжлэгч “Юнител” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлоор

Илтгэгч: Шүүгч Д.Оюумаа

Шийдвэрлэсэн байдал

ЗХШХШТХ-ийн 122 дугаар зүйлийн 122.6.3 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн  итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисон.


11. Ц.Чинбатын нэхэмжлэлтэй, нийслэлийн Засаг даргад холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн “Хүсэлт шийдвэрлэж, шүүх хуралдааныг хойшлуулах тухай” 8717 дугаар захирамжийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлоор

Илтгэгч: Шүүгч Э.Лхагвасүрэн

Шийдвэрлэсэн байдал

ЗХШХШТХ-ийн 122 дугаар зүйлийн 122.6.3 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисон.


13.30 цагаас


12. С.Шагдарсүрэн нарын нэхэмжлэлтэй, Монгол Улсын Засгийн газарт холбогдох захиргааны хэргийг анхан шатны журмаар

Даргалагч: Шүүгч Б.Тунгалагсайхан

Шийдвэрлэсэн байдал

ЗХШХШТХ-ийн 96 дугаар зүйлийн 96.2 дахь хэсгийг баримтлан шүүх хуралдааныг хойшлуулсан.


Шүүх хуралдааны тойм гаргасан:

Мэдээлэл лавлагааны мэргэжилтэн    Ц.Дэлгэрмөрөн