Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүнээр шүүгч Э.Зоригтбаатар, Шүүхийн сахилгын хорооны гишүүнээр шүүгч О.Номуулин нар сонгогдлоо

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүнээр шүүгч Э.Зоригтбаатар, Шүүхийн сахилгын хорооны гишүүнээр шүүгч О.Номуулин нар сонгогдлоо

2021-10-14   |   Админ   |   189   |  

     Монгол Улсын төрийн ордонд 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдөр зохион байгуулагдсан нийт шүүгчийн анхдугаар чуулганы нууц санал хураалтаар олонхын санал авч Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч гишүүнээр сонгогдсон Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Энхбатын Зоригтбаатар, Шүүхийн сахилгын хорооны шүүгч гишүүнээр сонгогдсон шүүгч Очирбатын Номуулин нартаа хамт олныхоо өмнөөс баяр хүргэж, цаашдын ажилд нь амжилт, эрүүл энхийг хүсэн ерөөе.  

Захиргааны  хэргийн давж заалдах шатны шүүх

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Тамгын газар