Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
Шүүхийн давхар бүрийн нийт 8 ариун цэврийн өрөөг тохижууллаа

Шүүхийн давхар бүрийн нийт 8 ариун цэврийн өрөөг тохижууллаа

2021-07-28   |   Админ   |   205   |  

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Тамгын газраас Шүүхийн 1,6,7,8 давхруудад байрлах нийт 8 ариун цэврийн өрөөнд цоожтой шүүгээ хийж, өрөөний хана, орчин нөхцөлийг сайжруулан тохижилт хийлээ.

Ингэснээр шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудын ажиллах нөхцөл сайжирч, шүүхийн үйлчлэгч нар цэвэрлэгээнд хэрэглэгддэг эд материалаа шүүгээ саванд хийснээр ахуйн аюул, эрсдэлгүй, эрүүл, тохилог, цэвэр орчинг бий болгож чадсан бөгөөд шүүхээр үйлчлүүлж буй иргэдэд мөн адил тухтай үйлчлүүлэх боломж бүрдсэн юм.


Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Тамгын газар

2021.07.28