Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
ШҮҮХ ХУРАЛДААНЫ ЗАР 2021-07-09

ШҮҮХ ХУРАЛДААНЫ ЗАР 2021-07-09

2021-07-02   |   Админ   |  

ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН ДАВЖ ЗААЛДАХ

ШАТНЫ ШҮҮХИЙН ШҮҮХ ХУРАЛДААНЫ ЗАР

2021 оны 07 дугаар сарын 09-ний өдөр Баасан гараг


08.30 цагаас


1. Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газрын нэхэмжлэлтэй, Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 338 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч А.Сарангэрэл


09.00 цагаас


2. “Оюу толгой” ХХК-ийн гомдолтой, Татварын ерөнхий газрын Хяналт, шалгалт, арга зүйн газрын татварын улсын байцаагч Д.Ганбат, Ц.Өлзийбаяр, Улсын төсвийн орлого, хяналтын газрын Хяналтын шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч Б.Батмөнх, А.Баатархүү, Б.Баярнэмэх, Х.Нансалмаа нарт холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 336 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч Г.Билгүүн


3. Б.Дашзэгвэ, Э.Одонтаяа нарын нэхэмжлэлтэй, Дундговь аймгийн Гурвансайхан сумын Засаг даргад холбогдох, Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 52 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгч Э.Одонтаяагийн давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч Н.Хонинхүү


10.30 цагаас


4. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн “Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай” 4690 дүгээр захирамжийг нэхэмжлэгч “Эвийн гэрээ” ХХК-ийн үүсгэн байгуулагч, 100 хувийн хувьцаа эзэмшигч Б.Энхтайваны итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлоор

Илтгэгч: Шүүгч Н.Хонинхүү


5. “Бадрах энержи” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Дорноговь аймгийн Улаанбадрах сумын Засаг даргад холбогдох, Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн “Хүсэлт шийдвэрлэж, шүүх хуралдааныг хойшлуулах тухай” 52 дугаар захирамжийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчдийн гомдлоор

Илтгэгч: Шүүгч Н.Хонинхүү


6. “Түмэн наст” СӨХ-ны Хяналтын зөвлөлийн нэхэмжлэлтэй, Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 231 дүгээр шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгч, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч Н.Хонинхүү


7. “Электрон техник” ХХК-ийн гомдолтой, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, тус газрын Байгаль орчны хяналтын улсын байцаагчид тус тус холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 304 дүгээр шийдвэртэй захиргааны хэргийг гомдол гаргагчийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч Н.Хонинхүү


13.30 цагаас


8. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн “Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай” 4506 дугаар захирамжийг нэхэмжлэгч “Монголын Үндэсний Их Сургууль” НҮТББ-ын удирдах зөвлөлийн даргын гомдлоор

Илтгэгч: Шүүгч Н.Хонинхүү


9. “Цахим гал” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Барилгын техникийн хяналтын улсын ахлах байцаагчид холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн “Хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай” 4322 дугаар захирамжийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлоор

Илтгэгч: Шүүгч Н.Хонинхүү


10. “Оюу рок” ХХК, “Эм Ай Би Эм” ХХК-ийн нэхэмжлэлтэй, нийслэлийн Засаг даргад холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 207 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч Н.Хонинхүү


15:30 цагаас


11. Д.Энхчулуун болон нэр бүхий 4 компанийн нэхэмжлэлтэй, Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн “Хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай” 0060 дугаар тогтоолыг нэхэмжлэгч нарын өмгөөлөгчийн гомдлоор

Илтгэгч: Шүүгч Г.Билгүүн


12. “Нэхүүл нам бус залуусын хөдөлгөөн” ТББ-ын дарга Л.Отгонбат, “Дархан монгол ногоон нэгдэл” НҮТББ-ын Удирдах зөвлөлийн дарга Д.Даш нарын гомдолтой, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Болдбаатар, Х.Идэр, Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Отгонбаатарт холбогдох, Монгол Улсын Шүүхийн ёс зүйн хорооны 2021 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн “Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Болдбаатар, Х.Идэр, Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Отгонбаатар нарт сахилгын шийтгэл ногдуулах тухай” 68 дугаар магадлалыг шүүгч нарын гомдлоор

Илтгэгч: Шүүгч Г.Билгүүн


Энэхүү шүүх хуралдааны зарыг www.admincourt2.gov.mn-ээс үзнэ үү.

Шүүх хуралдааны зар гаргасан:

Мэдээлэл лавлагааны мэргэжилтэн    Ц.Дэлгэрмөрөн