Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
ШИЙДВЭРЛЭСЭН ХЭРГИЙН ТОЙМ 2021-06-18

ШИЙДВЭРЛЭСЭН ХЭРГИЙН ТОЙМ 2021-06-18

2021-06-18   |   Админ   |   183   |  

ШИЙДВЭРЛЭСЭН ХЭРГИЙН ТОЙМ

2021 оны 06 дугаар сарын 18-ны өдөр Баасан гараг


08.30 цагаас


1. “Эгнэшгүй-Их” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Сангийн сайдад холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн “Хүсэлт шийдвэрлэх тухай” 4166 дугаар захирамжийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлоор

Илтгэгч: Шүүгч Г.Билгүүн

Шийдвэрлэсэн байдал:

ЗХШХШТХ-ийн 122 дугаар зүйлийн 122.6.1 дэх хэсэгт зааснаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисон.


2. П.Баяраагийн гомдолтой, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Цэнгэлд холбогдох, Монгол Улсын Шүүхийн ёс зүйн хорооны 2021 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн “Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Цэнгэлд холбогдох хуралдааныг хойшлуулж, түдгэлзүүлэх тухай” 55 дугаар магадлалыг Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Цэнгэлийн гомдлоор

Илтгэгч: Шүүгч Н.Хонинхүү

Шийдвэрлэсэн байдал

ЗХШХШТХ-ийн 121 дүгээр зүйлийн 121.1.4 дэх хэсэгт зааснаар Шүүхийн ёс зүйн хорооны 55 дугаар магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан.


3. П.Баттогтохын нэхэмжлэлтэй, Монгол Улсын Шадар сайдад холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 262 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч Г.Билгүүн

Шийдвэрлэсэн байдал

ЗХШХШТХ-ийн 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.4 дэх хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан.


4. Б.Сосорбарамын нэхэмжлэлтэй, Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэс, Нийгмийн даатгалын ерөнхий газарт тус тус холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 245 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч Н.Хонинхүү

Шийдвэрлэсэн байдал

ЗХШХШТХ-ийн 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисон.


10.30 цагаас


5. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн “Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай” 4004 дүгээр захирамжийг нэхэмжлэгч “Өлзийт интертрейд” ХХК-ийн төлөөлөгчийн гомдлоор

Илтгэгч: Шүүгч Д.Оюумаа

Шийдвэрлэсэн байдал

ЗХШХШТХ-ийн 96 дугаар зүйлийн 96.2 дахь хэсгийг баримтлан шүүх хуралдааныг хойшлуулсан.


6. “Оюу рок” ХХК, “Эм Ай Би Эм” ХХК-ийн нэхэмжлэлтэй, нийслэлийн Засаг даргад холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 207 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч Н.Хонинхүү

Шийдвэрлэсэн байдал

ЗХШХШТХ-ийн 96 дугаар зүйлийн 96.2 дахь хэсгийг баримтлан шүүх хуралдааныг хойшлуулсан.


7. “Эрдэнэсийн эрэг” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Төв аймгийн Заамар сумын Засаг даргад холбогдох, Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 08 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч Д.Баатархүү

Шийдвэрлэсэн байдал

ЗХШХШТХ-ийн 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.4 дэх хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан.


8. П.Наран-Эрдэнийн нэхэмжлэлтэй, Увс аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын байцаагчид холбогдох, Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 06 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч Н.Долгорсүрэн

Шийдвэрлэсэн байдал

ЗХШХШТХ-ийн 96 дугаар зүйлийн 96.2 дахь хэсгийг баримтлан шүүх хуралдааныг хойшлуулсан.


9. Орхон аймгийн Ардчилсан нам, Орхон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Өсөхбаяр, Орхон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч Д.Ганболд нарын нэхэмжлэлтэй, Орхон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдох, Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 08 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгч нарын давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч Н.Долгорсүрэн

Шийдвэрлэсэн байдал

ЗХШХШТХ-ийн 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.4 дэх хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан.


13.30 цагаас


10. Архангай аймгийн Эрдэнэбулган сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нэхэмжлэлтэй, Архангай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдох, Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн “Захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлэх тухай” 147 дугаар захирамжийг хариуцагчийн гомдлоор

Илтгэгч: Шүүгч О.Номуулин

Шийдвэрлэсэн байдал

ЗХШХШТХ-ийн 122 дугаар зүйлийн 122.6.2 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжид өөрчлөлт оруулж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхисон.


11. Ц.Ууганцэцэгийн нэхэмжлэлтэй, Өмнөговь аймгийн Цогтцэций сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Өмнөговь аймгийн Засаг даргад холбогдох, Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 04 дүгээр шийдвэртэй захиргааны хэргийг хариуцагч Өмнөговь аймгийн Цогтцэций сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч Б.Тунгалагсайхан

Шийдвэрлэсэн байдал

ЗХШХШТХ-ийн 96 дугаар зүйлийн 96.2 дахь хэсгийг баримтлан шүүх хуралдааныг хойшлуулсан.


12. А.Манатын нэхэмжлэлтэй, Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст холбогдох, Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 26 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч А.Сарангэрэл

Шийдвэрлэсэн байдал

ЗХШХШТХ-ийн 121 дүгээр зүйлийн 121.1.2 дахь хэсгийг баримтлан анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангасан.


15.30 цагаас


13. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн “Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай” 4034 дүгээр захирамжийг нэхэмжлэгч “Голден гроуз айбекс” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлоор

Илтгэгч: Шүүгч О.Номуулин

Шийдвэрлэсэн байдал

ЗХШХШТХ-ийн 122 дугаар зүйлийн 122.6.3 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, нэхэмжлэгч “Голден гроуз айбекс” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангасан.


14. Б.Ганболдын нэхэмжлэлтэй, Ховд аймгийн Засаг даргад холбогдох, Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 05 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах гомдлоор

Илтгэгч: Б.Тунгалагсайхан

Шийдвэрлэсэн байдал

ЗХШХШТХ-ийн 96 дугаар зүйлийн 96.2 дахь хэсгийг баримтлан шүүх хуралдааныг хойшлуулсан.


15. З.Ганбатын нэхэмжлэлтэй, Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газарт холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 233 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч А.Сарангэрэл

Шийдвэрлэсэн байдал

ЗХШХШТХ-ийн 96 дугаар зүйлийн 96.2 дахь хэсгийг баримтлан шүүх хуралдааныг хойшлуулсан.


Шүүх хуралдааны тойм  гаргасан:

Мэдээлэл лавлагааны мэргэжилтэн    Ц.Дэлгэрмөрөн