Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
ШҮҮХ ХУРАЛДААНЫ ЗАР 2021-06-04

ШҮҮХ ХУРАЛДААНЫ ЗАР 2021-06-04

2021-05-28   |   Админ   |   228   |  

ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН ДАВЖ ЗААЛДАХ

ШАТНЫ ШҮҮХИЙН ШҮҮХ ХУРАЛДААНЫ ЗАР

2021 оны 06 дугаар сарын 04-ний өдөр Баасан гараг


09.00 цагаас


1. “Старто” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Монгол Улсын Засгийн газарт холбогдох захиргааны хэргийг анхан шатны журмаар

Даргалагч: Шүүгч Г.Билгүүн                                                                                              


10.30 цагаас


2. Х.Маралмаагийн гомдолтой, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Энхбаяр, Б.Түмэнцэцэг, Ө.Уянга нарт холбогдох, Монгол Улсын Шүүхийн ёс зүйн хорооны 2021 оны 03 дугаар сарын 31-ны өдрийн “Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Энхбаяр, Б.Түмэнцэцэг, Ө.Уянга нарт холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” 37 дугаар магадлалыг шүүгч С.Энхбаяр, Ө.Уянга, Б.Түмэнцэцэг нарын давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч Г.Билгүүн


3. “Гурвалжинтан” ЗБН-ийн нэхэмжлэлтэй, Ховд аймаг дахь Төрийн аудитын газрын аудитын менежер, аудитор нарт холбогдох, Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 16 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч Г.Билгүүн


13.30 цагаас


4. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн “Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай” 3772 дугаар захирамжийг нэхэмжлэгч Х.Бахытханы өмгөөлөгчийн гомдлоор

Илтгэгч: Шүүгч Э.Зоригтбаатар


5. Б.Нансалмаагийн нэхэмжлэлтэй, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргад холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 172 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч Н.Хонинхүү


6. Б.Алтан-Очирын нэхэмжлэлтэй, Төв аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагч нарт холбогдох, Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 05 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч Д.Оюумаа


7. Б.Бат-Өлзийгийн нэхэмжлэлтэй, Цагдаагийн ерөнхий газрын даргад холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 226 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагч нарын давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч Н.Хонинхүү


Энэхүү шүүх хуралдааны зарыг www.admincourt2.gov.mn-ээс үзнэ үү.

Шүүх хуралдааны зар гаргасан:

Мэдээлэл лавлагааны мэргэжилтэн    Ц.Дэлгэрмөрөн