Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
ШИЙДВЭРЛЭСЭН ХЭРГИЙН ТОЙМ 2021-05-11

ШИЙДВЭРЛЭСЭН ХЭРГИЙН ТОЙМ 2021-05-11

2021-05-11   |   Админ   |   173   |  

ШИЙДВЭРЛЭСЭН ХЭРГИЙН ТОЙМ

2021 оны 05 дугаар сарын 11-ний өдөр Мягмар гараг


08.30 цагаас


1. Т.Галбадрахын нэхэмжлэлтэй, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны Хурдан морины салбар хороонд холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн “Хүсэлт шийдвэрлэж, шүүх хуралдааныг хойшлуулах тухай” 2349 дүгээр захирамжийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлоор

Илтгэгч: Шүүгч Г.Билгүүн

Шийдвэрлэсэн байдал

ЗХШХШТХ-ийн 122 дугаар зүйлийн 122.6.2 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжид өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангасан.


2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн “Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай” 3116 дугаар захирамжийг нэхэмжлэгч Г.Гэрэлийн гомдлоор

Илтгэгч: Шүүгч Г.Билгүүн

Шийдвэрлэсэн байдал

ЗХШХШТХ-ийн 122 дугаар зүйлийн 122.6.3 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн гомдлыг хангасан.


3. Г.Цогбаатарын нэхэмжлэлтэй, Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 121 дүгээр шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч Э.Зоригтбаатар

Шийдвэрлэсэн байдал

ЗХШХШТХ-ийн 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисон.


4. Ө.Рагчаадоржийн нэхэмжлэлтэй, Онцгой байдлын ерөнхий газрын даргад холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 42 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч Г.Билгүүн

Шийдвэрлэсэн байдал

ЗХШХШТХ-ийн 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисон.


10.30 цагаас


5.  Д.Ганбаатарын нэхэмжлэлтэй, нийслэлийн Засаг даргад холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн “Хүсэлт шийдвэрлэж, шүүх хуралдааныг хойшлуулах тухай” 2165 дугаар захирамжийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлоор

Илтгэгч: Шүүгч Г.Билгүүн

Шийдвэрлэсэн байдал

ЗХШХШТХ-ийн 122 дугаар зүйлийн 122.6.2 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжид өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлын зарим хэсгийг хангасан.


6. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн “Давж заалдах журмаар гомдол гаргах хугацаа сэргээлгэх хүсэлтийг шийдвэрлэх тухай” 2730 дугаар захирамжийг хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлоор

Илтгэгч: Шүүгч Д.Оюумаа

Шийдвэрлэсэн байдал:

ЗХШХШТХ-ийн 122 дугаар зүйлийн 122.6.1 дэх хэсэгт зааснаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисон.


7. “Кей Ти Эн” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Хан-Уул дүүргийн Газар зохион байгуулалтын албанд холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 104 дүгээр шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч Г.Билгүүн

Шийдвэрлэсэн байдал

ЗХШХШТХ-ийн 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисон.


8. А.Булганы нэхэмжлэлтэй, Завхан аймгийн Сонгуулийн хороонд холбогдох, Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 08 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч Д.Оюумаа

Шийдвэрлэсэн байдал

ЗХШХШТХ-ийн 96 дугаар зүйлийн 96.2 дахь хэсгийг баримтлан шүүх хуралдааныг хойшлуулсан.


9. “Жи Пи Эф” ХХК-ийн гомдолтой, Татварын ерөнхий газрын татварын улсын байцаагч Д.Ганбат, Ц.Базарсүрэн холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 166 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч Д.Оюумаа

Шийдвэрлэсэн байдал

ЗХШХШТХ-ийн 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисон.


13.30 цагаас


10. Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн “Нэхэмжлэлийн хүлээн авахаас татгалзах тухай” 36 дугаар захирамжийг нэхэмжлэгч “Монгаз Ойл” ХХК-ийн гомдлоор

Илтгэгч: Шүүгч Э.Зоригтбаатар

Шийдвэрлэсэн байдал:

ЗХШХШТХ-ийн 122 дугаар зүйлийн 122.6.1 дэх хэсэгт зааснаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч “Монгаз Ойл” ХХК-ийн гомдлыг хангахгүй орхисон.


11. “Файнэншилтрилл групп ББСБ” ХХК-ийн гомдолтой, Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч нарт холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 198 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг гомдол гаргагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч Э.Зоригтбаатар

Шийдвэрлэсэн байдал

ЗХШХШТХ-ийн 96 дугаар зүйлийн 96.2 дахь хэсгийг баримтлан шүүх хуралдааныг хойшлуулсан.


12. “Номт энержи групп” ХХК-ийн гомдолтой, Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн Хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч нарт холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 192 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг гомдол гаргагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч Г.Билгүүн

Шийдвэрлэсэн байдал

ЗХШХШТХ-ийн 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, гомдол гаргагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангасан.


13. Д.Батбаярын нэхэмжлэлтэй, Цагдаагийн газрын ерөнхий газарт холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 66 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгийн давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч Г.Билгүүн

Шийдвэрлэсэн байдал

ЗХШХШТХ-ийн 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисон.


15.30 цагаас


14. Т.Доржготов нарын нэхэмжлэлтэй, нийслэлийн Засаг дарга, Баянзүрх дүүргийн засаг даргад тус тус холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн “Хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай” 1832 дугаар захирамжийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлоор

Илтгэгч: Шүүгч Н.Хонинхүү

Шийдвэрлэсэн байдал

ЗХШХШТХ-ийн 96 дугаар зүйлийн 96.2 дахь хэсгийг баримтлан шүүх хуралдааныг хойшлуулсан.


15. Б.Эрдэнэтуяагийн нэхэмжлэлтэй, Сүхбаатар аймгийн Засаг дарга, Засаг даргын Тамгын газрын дарга нарт холбогдох, Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 06 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг хариуцагч Сүхбаатар аймгийн Засаг даргын давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч Н.Хонинхүү

Шийдвэрлэсэн байдал

ЗХШХШТХ-ийн 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангасан.


16. Ц.Мөнх-Очирын нэхэмжлэлтэй, Чингэлтэй дүүргийн Засаг даргад холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 91 дүгээр шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч Н.Хонинхүү

Шийдвэрлэсэн байдал

ЗХШХШТХ-ийн 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисон.

 


17. “Бүүвэй-Ээж” ХХК-ийн гомдолтой, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Эмчилгээний чанарын хяналтын улсын ахлах байцаагчид холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 120 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч Н.Хонинхүү

Шийдвэрлэсэн байдал

ЗХШХШТХ-ийн 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисон.


Шүүх хуралдааны тойм гаргасан:

Мэдээлэл лавлагааны мэргэжилтэн    Ц.Дэлгэрмөрөн