Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
ШҮҮХ ХУРАЛДААНЫ ЗАР 2021-05-05

ШҮҮХ ХУРАЛДААНЫ ЗАР 2021-05-05

2021-05-03   |   Админ   |   150   |  

ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН ДАВЖ ЗААЛДАХ

ШАТНЫ ШҮҮХИЙН ШҮҮХ ХУРАЛДААНЫ ЗАР

2021 оны 05 дугаар сарын 05-ны өдөр Лхагва гараг


08.30 цагаас


1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн “Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай” 2486 дугаар захирамжийг нэхэмжлэгч Ц.Гантөмөрийн өмгөөлөгч нарын гомдлоор

Илтгэгч: Шүүгч Д.Баатархүү


2. Ц.Дуламсүрэнгийн нэхэмжлэлтэй, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Төрийн албаны зөвлөлд тус тус холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 57 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч Д.Баатархүү


3. “Бармон” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч нарт холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 810 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч Э.Лхагвасүрэн


10.30 цагаас


4. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн “Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай” 2545 дугаар захирамжийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлоор

Илтгэгч: Шүүгч Э.Лхагвасүрэн


5. “Мобиком корпораци” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Харилцаа холбооны зохицуулах хороонд холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 109 дүгээр шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч Н.Долгорсүрэн


6. “Их эзэн чингис групп” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч нарт холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 113 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор

Илтгэгч:Шүүгч Э.Лхагвасүрэн


13.30 цагаас


7. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн “Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай” 2330 дугаар захирамжийг нэхэмжлэгч “Пролианс” ХХК-ийн төлөөлөгчийн гомдлоор

Илтгэгч: Шүүгч Н.Долгорсүрэн


8. Г.Өлзийдүүрэнгийн гомдолтой, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Дуламсүрэнд холбогдох, Монгол Улсын Шүүхийн ёс зүйн хорооны 2021 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн “Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Дуламсүрэнд сахилгын хэрэг үүсгэсэн тогтоолыг хэрэгсэхгүй болгох тухай” 37 дугаар магадлалыг гомдол гаргагчийн давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч Н.Долгорсүрэн


9. “Шашир трейд” ХХК-ийн гомдолтой, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Геологи, уул уурхайн хяналтын улсын байцаагчид холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 161 дүгээр шийдвэртэй захиргааны хэргийг гомдол гаргагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч Д.Баатархүү


10. “Эс Ти Эй” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Хан-Уул дүүргийн Татварын хэлстийн Хяналт шалгалтын татварын улсын байцаагч нарт холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 89 дүгээр шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч Д.Баатархүү


15.30 цагаас


11. Ж.Хэнзбаярын нэхэмжлэлтэй, Баян-Өлгий аймгийн Засаг даргад холбогдох, Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн “Хүсэлт шийдвэрлэж, шүүх хуралдааныг хойшлуулах тухай” 144 дүгээр захирамжийг гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлоор

Илтгэгч: Шүүгч Э.Лхагвасүрэн


12. Говь-Алтай аймгийн Төгрөг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дахь Монгол Ардын намын бүлгийн нэхэмжлэлтэй, Говь-Алтай аймгийн Төгрөг сумын иргэдийн Төлөөлөгчийн Хурлын төлөөлөгч, Анхдугаар хуралдаан даргалагчид холбогдох, Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 09 дүгээр шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч Э.Лхагвасүрэн


13. Ч.Дагшигдорж нарын нэр бүхий 8 иргэний нэхэмжлэлтэй, Монгол Улсын Засгийн газарт холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 92 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч Э.Лхагвасүрэн


Энэхүү шүүх хуралдааны зарыг www.admincourt2.gov.mn-ээс үзнэ үү.

Шүүх хуралдааны зар гаргасан:

Мэдээлэл лавлагааны мэргэжилтэн    Ц.Дэлгэрмөрөн